МИАТ ТӨХК нь БНСУ-ын 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал, урлаг соёл, амралт, энтертайнмент хосолсон цогцолбор болох Paradise City ресорттой хамтран ажиллаж эхэллээ.
Тус ресорт нь 2017 онд байгуулагдсан бөгөөд зочид буудал нь нийт 700 гаруй өрөөтэй, Солонгосын уламжлалт саун бүхий амралтын Cimer Spa, гэр бүлээрээ хөгжилдөх боломж бүхий Wonderbox, урлаг уран бүтээлийн онцгой шийдэл бүхий Paradise Art Space, олон улсын болоод уламжлалт тансаг хоолны ресторанууд хосолсон аялал жуулчлалын томоохон төв билээ.
МИАТ ТӨХК-ийн зорчигч та сүүлийн 3 сарын хугацаанд МИАТ (OM)-ын Сөүлд чиглэлд зорчсон суудлын тасалбар (boarding pass), цахим тийз (e-ticket)-ээ ашиглан paradise ресортоор зочлохдоо хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
Үүнд:
Paradise Resort зочид буудлын вэбсайт дахь өрөөний үндсэн үнийн дүнгээс 10-15 хувийн хөнгөлөлт.
1. Deluxe өрөө + Өглөөний цай + Бусад хөнгөлөлтүүд
2. Deluxe өрөө + Өглөөний цай + 30,000 воны Resort money + Бусад хөнгөлөлтүүд
3. Premier Deluxe өрөө + Өглөөний цай
4. Premier Deluxe өрөө + Өглөөний цай + 30,000 воны Resort money + Бусад хөнгөлөлтүүд
5. Corner suite өрөө + Өглөөний цай + Бусад хөнгөлөлтүүд
6. Corner suite өрөө + Өглөөний цай + 30,000 воны Resort money + Бусад хөнгөлөлтүүд
Бусад хөнгөлөлтүүд:
- CIMER Спа & саун
- Wonderbox тоглоомын парк
- Мини бар
- Усан бассейн
- Play Lab тоглоомын төв
- Kids Zone
- Фитнесс төв
- Lotte Duty Free онцгой урамшууллууд
- Гоо сайхны салоны хөнгөлөлт
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://miat.com/mn/1359/paradise-hotel-resort
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна