НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДОЛЛАРААР ЗАРАГДЖЭЭ

Admin
3 цагийн өмнө

Тираннозаврын (Tyrannosaurus rex) жижиг хувилбар мэт харагдах нэгэн үлэг гүрвэлийн чулуужсан араг яс 47.3 сая ам.доллар гэсэн гайхалтай өндөр үнээр зарагдаж, олны анхаарлыг татлаа.

Нанотираннус (Nanotyrannus) хэмээх энэ үлэг гүрвэл нь том биетэй Tираннозаврын өсөж гүйцээгүй бодгаль бус, түүнтэй төрөл садны холбоотой боловч бие даасан төрөл болохыг саяхан тогтоожээ. 

Уг ховор олдворыг аравдугаар сарын 27-ны мягмар гарагт Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар нэрийг нь нийтэд зарлаагүй худалдан авагч авсан байна. Араг ясыг 6–9 сая ам.доллароор зарагдана гэж урьдчилан тооцож байсан ч үүнээс хамаагүй илүү үнэд хүрчээ. 

“Жоди” хэмээн нэрлэсэн уг олдвор нь дуудлага худалдаагаар зарагдсан үлэг гүрвэлийн араг яснуудаас үнийн дүнгээр хоёрдугаарт орж байна. Энэ оны зун Sotheby’s-ийн дуудлага худалдаагаар "Gus" нэртэй Тираннозаврын араг яс 50.1 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоосон юм.

Жодигийн шинэ эзэн хэн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Sotheby’s-ийн мэдээлснээр, 12 орчим минут үргэлжилсэн шууд дуудлага худалдааны үеэр худалдан авах эрхийг авсан оролцогч бусад таван оролцогчтой цахимаар болон утсаар үнийн саналаар өрсөлджээ. 

Одоогоос 67 сая орчим жилийн өмнө Цэрдийн галавын үед амьдарч байсан Нанотираннус нь Tираннозавртай нэг орчинд зэрэгцэн оршиж байв. Биеийн урт нь нас бие гүйцсэн Tираннозаврын уртын тал орчим байсан ч урд мөч, хумс нь илүү том, нарийхан бөгөөд хутганы ир мэт хэлбэртэй шүд зэрэг хэд хэдэн онцлог шинжээрээ ялгардаг байжээ.

BBC-гийн мэдээлснээр Sotheby's “Жоди”-г олон нийтэд дэлгэн үзүүлэхэд тохиромжтой, өндөр чанартай чулуужсан олдвор хэмээн тодорхойлжээ. Уг араг яс нь чулуужсан ясны 191 орчим бүрдэл хэсэгтэй бөгөөд гавлын яс нь бараг бүтнээрээ, маш сайн хадгалагдан үлдсэн байна.

Дуудлага худалдааны байгууллагын мэдээлснээр ийм төрлийн Нанотираннусын ердөө гурван араг яс одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээд байна. АНУ-ын судлаачид Нанотираннусыг бие даасан төрөл болохыг тогтоосноос хойш дуудлага худалдаанд оруулсан анхны Нанотираннусын араг яс нь Жоди болжээ.

Associated Press агентлагийн мэдээлснээр, 2019 онд Монтана муж дахь өөрийн эзэмшлийн газраас үлэг гүрвэлийн үлдэгдлийг олсон мал аж ахуй эрхлэгч Жоди Пирсоныг хүндэтгэн уг чулуужсан олдворт түүний нэрийг өгсөн аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 3 цагийн өмнө
НҮБ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХДАА ХҮН АМ, НИЙГМИЙН АСУУДЛЫН ЧИГЛЭЛТЭЙ АНХААРА… 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 5 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГ… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ДУЛААН 6 цагийн өмнө
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ТӨЛӨ… 17 цагийн өмнө
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 23 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР ЧИГЛЭЛД 12 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭ… Өчигдөр
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… Өчигдөр
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ … Өчигдөр
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… Өчигдөр
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ Өчигдөр
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … Өчигдөр
ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ САНА… 2026/10/27
СОНГУУЛИЙН ӨМНӨХ ЦАЛИНГИЙН ӨСӨЛТИЙН ЦААНА БОДИТ ХЭРЭГЦЭЭ, ҮР АШИГ БАЙГ… 2026/10/27
З.ГАНЗОРИГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШҮҮЛСНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/10/27
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/10/27
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 5 цагийн өмнө
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21