С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ

Admin
1 цагийн өмнө

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт дараах үгийг хэлсэн юм. 

Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн хурлын гол шийдвэр нь зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдэд шууд хамаатай. Санхүүгийн хүндрэлд орсон иргэд зээлийнхээ нийт хугацааг 48 сар хүртэл уртасгаж, сарын төлбөрөө бууруулах боломжтой боллоо. Үнийн өсөлтийн улмаас олон айл өрхийн бодит орлого буурч, цалингийн болон малчны зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэд нэмэгдэж байна. Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны 9 дүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өслөө. Олон банк, санхүүгийн байгууллагаас зэрэг зээл авсан нь зарим иргэдийн өрийн дарамтыг улам нэмэгдүүлжээ. Өнөөг хүртэл ийм иргэд банктайгаа тохирч зээлийнхээ хугацааг сунгах боломж бараг хаалттай байсан. Учир нь шинээр зээл олгоход мөрддөг өр, орлогын харьцаа болон хугацааны хязгаарлалт зээлийн бүтцийг өөрчлөхөд ч мөн үйлчилдэг байв. Иймд Мөнгөний бодлогын хороо дараах шийдвэрийг гаргалаа.

  • Цалингийн, малчны, автомашины зээл зэрэг өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн нийт хугацааг 48 сар хүртэл сунгаж болно. Энэ тохиолдолд тухайн зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэ нь иргэдэд юу гэсэн үг вэ? Жишээ нь, 10 сая төгрөгийн 30 сарын хугацаатай зээлтэй иргэн зээлээ 48 сар болговол сарын төлбөр нь ойролцоогоор 411 мянгаас 288 мянган төгрөг болж, 30 орчим хувиар буурна (сарын 1.4 хувийн хүүтэй гэж тооцвол). Гэхдээ нэг зүйлийг ил тод хэлье. Хугацаа уртсахын хэрээр нийт төлөх хүү нэмэгдэнэ. Дээрх жишээнд нийт хүүгийн төлбөр 1.5 сая орчим төгрөгөөр өснө. Тиймээс энэ боломж нь бодит хүндрэлд орсон, зээлээ төлөхөд бэрхшээлтэй болсон иргэдэд зориулагдсан. Зээлээ хэвийн төлж байгаа бол одоогийн хуваариараа төлөх нь танд ашигтай. Хэрхэн хамрагдах вэ гэдгийг товч хэлье. 

  • Бүтцийн өөрчлөлт автоматаар хийгдэхгүй. Хүндрэлд орсон иргэд зээл авсан банкандаа хандана.
  • Банк таны санхүүгийн нөхцөл байдлыг холбогдох журмын дагуу үнэлж, бүтцийн өөрчлөлт хийх эсэхийг шийднэ.
  • Шаардлагатай бол бүтцийг нэгээс олон удаа өөрчилж болох ч зээлийн нийт хугацаа 48 сараас хэтрэхгүй.
  • Шийдвэр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал батлагдсан огнооны өдрөөс эхлэн хэрэгжинэ.
  • Баталгаажвал: Бүтэц өөрчлөхөд банкнууд зээлийн хүүг нэмэхгүй, нэмэлт шимтгэл авахгүй.

Энэ шийдвэр шинэ зээл үүсгэхгүй, зөвхөн хүндрэлд орсон зээлдэгчдэд чиглэсэн зорилтот арга хэмжээ гэдгийг онцолъё. Нэмэлт мөнгө олгохгүй, зөвхөн одоо байгаа зээлийн төлбөрийн хуваарийг иргэдийн орлогод нийцүүлж байна. Шинээр олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцааны 45 хувийн хязгаар хэвээр мөрдөгдөнө. Мөнгөний бодлого инфляцыг зорилтот түвшинд буулгахад чиглэсэн хэвээр байна. Банкнууд бүтэц өөрчилсөн зээлийг одоо мөрдөж буй журмын дагуу ангилж, эрсдэлийн сангаа бүрэн байгуулна. Өөрөөр хэлбэл зээлийн эрсдэл банкны тайланд бодитоор тусна. Банкны систем бүхэлдээ эрсдэл даах хангалттай өөрийн хөрөнгөтэй бөгөөд зохистой харьцааны шаардлагыг хангаж байна. 

Мөн нэг асуудлыг онцолъё. Банк болон банк бус санхүүгийн байгууллагын хэрэглээний зээлийн зохицуулалт ялгаатай байгаа нь иргэд олон газраас зэрэг зээл авч, өрийн дарамтад орох нөхцөлийг бүрдүүлж байна. Монголбанк энэ ялгааг арилгахаар бусад зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллана. Иргэд та бүхэн шинээр зээл авахаасаа өмнө бүх зээлийнхээ сарын төлбөрийг орлоготойгоо харьцуулж үзэхийг зөвлөж байна. Энэ удаагийн хурлаар бусад макро зохистой бодлогын арга хэрэгслийг өөрчлөөгүй болно. Гадаад орчны тодорхойгүй байдал, айл өрхийн өрийн дарамт өндөр хэвээр байгаа энэ үед Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг анхааралтай хянаж, шаардлагатай бол бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 52 минутын өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 1 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 3 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 9 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 21 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 23 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22