Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
3-нд баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
11 дүгээр сарын 3-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Завханы ихэнх сумдын нутгаар 0.0-3.5 мм, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увсын зарим, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Улз голын хөндийгөөр -3...+2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон голын хөндийгөөр +9...+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +5...+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +4...+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна.
2026 оны 11-р сарын 4-нөөс 2026 оны 11-р сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3-4-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 04-ний өдөр Завхан, Говь-Алтай, Хөвсгөлийн зарим, Сэлэнгэ, Төв, Дорнодын зүүн сумдаар, 4-5-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Дорнодын хойд хэсгээр, 5-нд Дорнодын зүүн сумдаар, 6-нд Баян-Өлгийн өмнөд, Ховдын хойд, Завханы зарим сумдын нутгаар, 7-нд Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 5-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч шөнөдөө Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -19...-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -7...-12 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна