Энэ сард үхрийнхэнд өөрсдийнх нь хийсэн үйл хэрэгт тохирсон боломжууд нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ үед танд тохиолдох нөхцөл байдал бүхэн өөрийн тань үйлдэл, шийдвэрээс үүдэлтэй байх болно. Нөхцөл байдлыг хүчээр өөрчлөх гэж бүү зүтгэ. Бусдын төсөөлж байгаагаас илүүг хийж чадна гэдгээ нотлох гэж ч бүү хичээ. Зүгээр л өөрийн ажлаа хий. Тэгвэл хүмүүс өөрсдөө танд татагдан ирнэ.
Хувийн бизнестэй үхрийнхний хувьд энэ нь онцгой таатай үе байх болно. Найдвартай хамтрагч болох хүмүүсийг анзааралгүй өнгөрөөхгүйн тулд эргэн тойрноо гярхай ажиглахыг од эрхэс зөвлөж байна. Мөн албан ажил, бичиг баримттай холбоотой асуудлаа шийдвэрлэхэд боломжийн үе. Тиймээс энэ хугацаанд ямар нэгэн гэрээ байгуулах, эсвэл тодорхой багц бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай ажлыг амжуулж чадвал тун сайн.
Хайр дурлалын тухайд зорьсондоо хүрэхэд тань хэн нэгэн саад болох нь юу л бол. Харин та өөрөө яг юу хүсэж байгаагаа мэдэж байна уу гэдэг нь өөр асуудал. Гэхдээ од гараг танд яарахгүй байхыг зөвлөж байна. Энэ үед олон сайхан боломж нээгдэх учир яаруу шийдвэр гаргаж, өөрт хамгийн тохиромжтой хувилбарыг сонгож чадахгүй өнгөрвөл тун харамсалтай. Харин гэр бүлийн хүрээнд бүх зүйл тодорхой, ойлгомжтой, амар тайван байх тул энэ тал дээр та сэтгэл амарч, тайвширч болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна