Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр /2026.10.31/ Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +1...+3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 0...-2 градус хүйтэн байна.
2026 оны 11-р сарын 1-нээс 2026 оны 11-р сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-р сарын 01-нд Завхан, Хөвсгөлийн хойд, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 02-нд Төв аймгийн зүүн хойд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 03-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Хөвсгөл, Архангайн зарим, Говь-Алтайн хойд сумдаар, 04-нд Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтийн хойд, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 01, 02-нд нутгийн зарим газраар, 03, 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө- 19...-24 градус, өдөртөө -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна