Мэлхийнхэн энэ үед өөрсдийгөө ерөнхийдөө сайн мэдрэх ч сэтгэл санаа нь тогтворгүй байх төлөвтэй. Учир нь та яг юу хүсэж байгаагаа, түүндээ хэрхэн хүрэхээ бүрэн ойлгохгүй байж мэднэ
Ажлын тал дээр энэ нь нэлээд энгийн байдлаар илэрнэ. Танд үүрэг даалгавар өгөхөд биелүүлэх хэдий ч үүнээсээ ямар ч сэтгэл ханамж авахгүй байх магадлалтай. Байдлыг өөрчлөхийн тулд аливааг өөр өнцгөөс харахыг хичээгээрэй. Энэ нь амаргүй нөхцөл байдал боловч сонирхолтой бөгөөд туршлага хуримтлуулах үүднээс тун үр өгөөжтэй байх болно.
Хувийн харилцааны хүрээнд юун түрүүнд таны өөрийн чадвар, нөөц бололцоонд тулгуурласан олон янзын боломж нээгдэнэ. Өөрийгөө бусдаас илүү ихийг, илүү сайн хийж чадна гэж бүү бодоорой. Мэдээж та чадна, гэхдээ ийм хүсэл тэмүүлэлтэй хүн ганцхан та биш.
Гэр бүлийн хүрээнд өөрийн зөв гэдэгт итгэлгүй байгаа бол маргах хэрэггүй. Харин гэр бүлээс гадуурх харилцаандаа тууштай, зоримог байж болно. Нөхцөл байдал таныг зогсоож дийлэх нь юу л бол. Гэхдээ бүх зүйл санаснаас тань өөрөөр өрнөөд байвал түр зогсож, эргэцүүлэн бодох хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна