Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
11 дүгээр сарын 4-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Завхан, Хөвсгөлийн зарим, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өмнөх өдрөөсөө 6 градусаар хүйтэрч -1...-3 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өмнөх өдрөөсөө 9 градусаар хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өмнөх өдрөөсөө 9 градусаар хүйтэрч -4...-6 градус хүйтэн байна.
2026 оны 11-р сарын 5-наас 2026 оны 11-р сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4-5-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 5-ны өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар, 6-нд Баян-Өлгийн өмнөд, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 7-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим сумдаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Улз, Халх голын эхээр -7...-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна