МИАТ ТӨХК нь БНСУ-ын таван одтой тансаг зэрэглэлийн зочид буудал, урлаг соёл, амралт, энтертайнмент хосолсон цогцолбор болох Paradise City ресорттой хамтран ажиллаж эхэллээ.
Тус ресорт нь 2017 онд байгуулагдсан бөгөөд зочид буудалдаа нийт 700 гаруй өрөөтэй, Солонгосын уламжлалт саун бүхий амралтын Cimer Spa, гэр бүлээрээ амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүхий Wonderbox, урлаг уран бүтээлийн онцгой шийдэл бүхий Paradise Art Space, олон улсын болоод уламжлалт тансаг хоолны ресторанууд хослосон аялал жуулчлалын томоохон төв билээ.

МИАТ ТӨХК-ийн зорчигч та сүүлийн гурван сарын хугацаанд МИАТ (OM)-ын Сөүлд чиглэлд зорчсон суудлын тасалбар (boarding pass), цахим тийз (e-ticket)-ээ ашиглан paradise ресортоор зочлохдоо хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Үүнд:
Paradise Resort зочид буудлын вэбсайт дахь өрөөний үндсэн үнийн дүнгээс 10-15%-ын хөнгөлөлт.




Бусад хөнгөлөлтүүд:
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж аваарай.
https://miat.com/mn/1359/paradise-hotel-resort
Web: www.miat.com
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна