Орон сууцны үнийн индекс 2026 оны аравдугаар сард 1.48 болж, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар өсжээ.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувь, хуучин орон сууцны үнэ 7.3 хувиар тус
тус өссөн байна.
Өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 1.3 хувиар, хуучин орон сууцны үнэ 0.4 хувиар тус тус өсжээ.
2026 оны 10 дугаар сард шинэ орон сууцны 1метр квадрат талбайн дундаж үнэ 4.83 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.50 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 3.0 хувь (106.1 мянган төгрөг)-иар өсжээ.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.94 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.97 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 7.5 хувь (322.0 мянган төгрөг)-аар өсжээ.
Орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 8.11 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим 3.33 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байгаа юм.
Туршилт тооцоогоор 2026 оны 10 дугаар сард 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1.39 сая төгрөг, 2 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.96 сая төгрөг, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.06 сая төгрөг байна.
Орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт 1.65-3.62 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 1.09-1.75 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна