ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ УУ?

Admin
9 цагийн өмнө

Улс төрийн намын тухай хуулийг одоогоос 3 жилийн өмнө шинэчлэн батлахдаа олон чухал зохицуулалт нэмсэн. Тухайлбал, дотоод ардчилал, ил тод байдал, жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлэх чиглэлийн шинэчлэлүүдийг онцолж болно.  

Жендэртэй холбоотой асуудлаар туссан нэг гол зүйл нь хийсэн ажлыг үр дүнгээ тайлагнах үүргийг намуудад ногдуулсан нь юм.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг дэмжих, шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах, жендэрийн эрх тэгш байдлыг дэмжсэн бодлого, үйл ажиллагаа намууд хэрэгжүүлнэ. Хэрэгжилтийн үр дүнгээ тайлагнах нь намуудын нэг үүрэг болсон.  

Намуудаас хуулийн энэ үүргийг биелүүлж, Монголын Ногоон Нам дотоод бүтэц, бодлого, үйл ажиллагаандаа жендэрийн эрх тэгш байдал хэрхэн хэрэгжиж байгаа талаар жендэрийн өөрийн үнэлгээг анх удаа хийжээ.

Тус намын гишүүд дөрвөн үндсэн чиглэлээр үнэлгээ өгсөн байна.  Эдгээр нь хуулийн хэрэгжилт, бүтэц удирдлага ба оролцоо, нэр дэвшүүлэлт ба сонгууль, санхүүжилт, байгууллагын соёл ба бодлого гэсэн чиглэлүүд байжээ. 

Улс төрд жендэрийн эрх тэгш байдлыг хангана гээд л яриад байдаг. Харахад хүний тоо нэмэгдсэн юм шиг боловч чухам ямар байгааг жендэрийн өөрийн үнэлгээгээр тогтоодог. Энэ үнэлгээ нь намын дүрэм, бодлого, бүтэц, удирдлага, байгууллагын соёл болон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг үнэлж, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлох гол арга хэрэгсэл болдог байна.

Эмэгтэй даргатай улс төрийн намын хувьд Ногоон нам жендэрийн эрх тэгш байдлыг үнэт зүйл, бодлогын түвшинд хэрэгжүүлэх зорилтоо үйл ажиллагаандаа бодитоор тусгах алхам хийжээ. 

Тус намд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг дэмжих эерэг нөхцөл бүрдсэн гэж үнэлгээний дүн гарсан байна. Гэхдээ шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэх, эмэгтэй нэр дэвшигчдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг өргөжүүлэх, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, дарамтаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг онцолжээ. 

Энэ үнэлгээ нь Монголын Ногоон намын жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг нотолгоонд суурилан боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, намын дотоод ардчилал, тэгш боломжийг бэхжүүлэх цаашдын арга хэмжээг тодорхойлох суурь болох юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ийн хамтарсан “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр уг үйл ажиллагааг зохион байгуулсан байна. 

Улс орон өөдөлж дэвшихэд намуудын бодлого, манлайлал маш чухал. Намууд сайжирч байж улс хөгжинө.  Монголын Ногоон нам ийнхүү жендэрийн өөрийн үнэлгээг анхлан хийлээ. Цаашид бусад намууд ч ийнхүү үнэлж, сайжруулах шаардлагатай асуудлаа тодорхойлон бодлогын өөрчлөлт хийх шаардлага хуулийн дагуу тавигдаж байгаа юм. Жендэрийн өөрийн үнэлгээ нь намын институцийн хөгжил, дотоод ардчиллыг бэхжүүлэх үр дүнтэй хэрэгсэл болно гэж үздэг юм. 

Монголын Ногоон намын жишгээр хуулийн заалтаа биелүүлж, бусад намууд удахгүй жендэрийн өөрийн үнэлгээгээ хийж, үр дүнгээ тайлагнах биз ээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 8 цагийн өмнө
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 9 цагийн өмнө
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 12 цагийн өмнө
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 14 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ӨРГӨДЛ… 15 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 2-4 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 2026/11/07
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 2026/11/07
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 2026/11/07
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/07
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28