Ордуудын энэ долоо хоногийн /2026.11.09-11.15/ зурхайг танилцуулж байна.
Хонины орд
Энэ долоо хоногт далд явуулга өрнөж магадгүй тул анхааралтай байхыг зөвлөе. Аливаа яриа хэлэлцээнд, ялангуяа санхүүтэй холбоотой асуудлаар ярилцахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Эрч хүч тань нэмэгдэнэ. Дасгал хөдөлгөөн хийж эхлэх, хорт зуршлаа хаяхад тохирсон үе иржээ.
Хувийн амьдралд тань эерэг эргэлт гарна. Хайртай хүнтэйгээ харилцах харилцаа тань мэдэгдэхүйц дулаарч, ахмад үеийнхэнтэйгээ үүссэн санал зөрөлдөөн арилж, хүүхдүүд тань таныг баярлуулж магадгүй. Энэ долоо хоногт маргаан дагуулж болзошгүй болон хоёрдмол утгатай сэдвүүдээс зайлсхийж, нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс урьтаж төлөвлөгөө гаргах гэж бүү яараарай.
Үхрийн орд
Энэ долоо хоногт Үхрийн ордныхон хэсэг хугацаанд сэтгэл амар байдлаа алдаж болзошгүй. Удаан хугацаанд шийдэгдэлгүй сунжирсан асуудал дахин сөхөгдөх, эсвэл төдийлөн таатай бус үүрэг хүлээх магадлалтай. Танд тавьсан асуулт, санал бүрд «тийм» гэж хариулах гэж бүү яараарай. Цаана нь анзаарахад бэрх далд заль нуугдаж байж мэднэ. Бүрэн судалж, учрыг нь ойлгоогүй саналд зөвшөөрөл өгснөөр өөрийгөө төвөгтэй байдалд оруулж болзошгүй.
Сайн мэддэг, өдөр тутмын хэвшмэл ажлаа хийхэд илүү таатай байна. Санхүүтэй холбоотой асуудлаа нарийн нягт эргэцүүлэн бодох нь та бүхэнд тустай. Энэ үеэр амьжиргаа, санхүүгийн байдлаа хэрхэн сайжруулах тухай санаа төрж магадгүй. Долоо хоногийн сүүлээр хүүхдүүдтэй, мөн тэжээвэр амьтантайгаа цагийг өнгөрүүлэх, олны сонирхлыг татсан телевизийн нэвтрүүлэг үзэх, дуртай цахим хуудсаараа зочлох нь танд таатай мэдрэмж төрүүлнэ.
Ихрийн орд
Ихрийнхний хувьд найз нөхдийн харилцаа, гэр бүлийн асуудал нэн тэргүүнд тавигдана. Та бүхэн тусламж хүсээгүй хүмүүст хүртэл тус хүргэхийг эрмэлзэж магадгүй. Өөрийгөө ч бас мартахгүй байхыг хичээгээрэй. Энэ үед эрч хүч тань өндөр байх ч түүнийгээ тогтмол сэлбэж байх хэрэгтэй.
Долоо хоногийн сүүлээр сонирхолтой санал хүлээж авна. Тэр санал ямар боломж авчрахыг зөв үнэлэхийн тулд бүү яараарай. Амьдралын арвин туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахыг зурхай зөвлөж байна. Амралтын өдрүүдэд чухал зүйл төлөвлөхгүй байсан нь дээр. Учир нь төлөвлөсөн зүйлс тань биелэхгүй байх магадлал өндөр байна.
Энэ долоо хоног Мэлхийн ордныхны хувийн амьдралд таатай өөрчлөлт авчирна. Үнэтэй хором мөчөө дэмий алдахгүй байхыг хичээгээрэй. Өдөр тутмын ахуй амьдралыг бүрдүүлдэг жижиг зүйлсэд анхаарлаа хандуулахыг зурхай зөвлөж байна. Өөрийн орчиндоо тав тух бүрдүүлмэгц ойр дотнынхонтойгоо маргалдах нь багасаж, сэтгэл санаа тань илүү тайван, тогтуун болно.
Долоо хоногийн сүүлээр аз турших хүслээ хазаарлаарай. Эрсдэл дагуулсан аливаа зүйл танд сөргөөр нөлөөлнө. Бага хэмжээний ажил, төслүүдэд анхаарч, хүрсэн үр дүнгээ дүгнэн, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргаарай. Хувь заяа танд бяцхан бэлэг барьж ч мэднэ. Өмнө нь алга болсон эд зүйл тань олдох, эсвэл итгэл найдвар төрүүлэх мэдээ дуулдах боломжтой.
Арслангийнхан бусдын зөвхөн бэрхшээл гэж харж буй нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломжтой. Энэ үед богино хугацаанд амжилтад хүрэхэд чиглэсэн аливаа ажил үйлс бүтэмжтэй байна. Хүмүүстэй харилцахаас бүү зайлсхийгээрэй. Яриа хөөрөөний үеэр болж буй үйл явдлын учир шалтгаан тодорхой болох, эсвэл сонирхолтой санал хүлээж авах магадлалтай.
Харин хувийн харилцаанд бүх зүйл тийм ч тодорхой, ойлгомжтой байхгүй. Хэрэв дотнын хүнээсээ сэтгэлийг тань зовоож буй зүйлийг асуухыг хүсвэл санаагаа зөвөөр ойлгуулж чадах үг хэллэгийг сонгоорой. Амжилтад тэмүүлэх эрмэлзэл, өөртөө итгэх итгэл тань цааш амжилттай урагшлахад тусална. Долоо хоногийн сүүл үе хоолны дэглэм барьж эхлэх болон эрүүл мэндээ дэмжих бусад арга хэмжээ авахад таатай байна.
Охины орд
Энэ долоо хоногт Охиныхон нэгэн өвөрмөц сорилттой тулгарч болзошгүй. Өнгөрсөн харилцааны үр дагавар ил гарах, эсвэл өмнө нь ямар нэг ажилд хайнга хандсаны уршиг мэдрэгдэж магадгүй. Нөхцөл байдалдаа тохируулан үйлдэхийг зурхай зөвлөж байна. Ганцхан хатуу төлөвлөгөөнд баригдах хэрэггүй. Өөрөөс тань үл шалтгаалах учир шалтгаан, нөхцөл байдлыг харгалзан төлөвлөгөөгөө өөрчилж болно.
Танд тусламжийн гараа сунгасан хүний дэмжлэгээс бүү татгалзаарай. Энэ нь чин сэтгэлийн үйлдэл бөгөөд заавал хариу тус хүлээж байна гэсэн үг биш юм. Энэ үед танд ер бусын хүсэл төрж ч магадгүй. Түүнийгээ хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө үр дагаврыг нь тооцоолоорой. Та бүхний хувьд энэ үед хамгийн зөв хандлага бол идэвхтэй алхам хийхэд тохирсон мөчийг хүлээх явдал юм.
Жинлүүрийн ордныхны хувьд энэ долоо хоног баяр баясгалан, амар амгалангаар дүүрэн байна. Цаана нь ямар нэг далд заль байгаа болов уу гэж бүү хардаарай. Аздаа итгэж, энэ үеэс аль болох их үр өгөөж хүртэхийг хичээгээрэй. Удаан хугацаанд сэтгэл зовоосон асуудлуудаа шийдвэрлэх ажил бүтэмжтэй байна. Амьдралынхаа бүхий л хүрээнд идэвх санаачилгатай, шийдэмгий алхам хийхийг од эрхэс зөвлөж байна. Гар хумхин суух нь та бүхний хувьд хүрсэн байр сууриа алдахтай адил юм.
Долоо хоногийн сүүлээр хэн нэгэн таны төрөлхийн өөртөө итгэлтэй байдлыг ганхуулахыг оролдож магадгүй. Өөрийнхөөрөө байж, үг, үйлдэлдээ илүү тууштай, шийдэмгий байгаарай. Амьдралынхаа аль нэг талыг өөрчлөх цаг ирсэн байж болох ч ийм өөрчлөлтийг маш болгоомжтой хийх хэрэгтэй.
Хилэнцийнхэнд таатай үйл явдлууд учирна. Та бүхэн энэ үед хуучин асуудлаа шийдэх шинэлэг, өвөрмөц арга олж чадна. Таатай нөхцөл байдал нь өөдрөг сэтгэлтэй болж, ирээдүйгээ итгэлтэйгээр харахад тань тусална.
Ганц бие хилэнцийн ч урам зориг дүүрэн байх болно. Цахим сүлжээгээр сонирхолтой хүнтэй танилцах, өөрт тань таалагддаг хүмүүсийн анхаарлыг илүүтэй татах боломжтой. Харин хостой хилэнцийнхэн гэрийнхэнтэйгээ харилцахдаа бага зэргийн таагүй уур амьсгалыг мэдэрч магадгүй. Гэр бүлийн тань эв найртай, амгалан байдлыг алдагдуулсан шалтгааныг олж, арилгах эсвэл нөлөөг нь багасгахыг хичээгээрэй.
Энэ долоо хоног Нумынхны хувьд таатай, тайван өнгөрнө. Чөлөөт цагаа хувийн харилцаандаа дутуу ярилцсан, ойлголцож амжаагүй зүйлсээ тодруулахад зориулахыг зурхай зөвлөж байна. Та бүхэнд өөрт ашигтайгаар шийдвэрлэж чадахгүй асуудал гэж үгүй. Бусадтай харилцахдаа илүү эв дүйтэй, аядуу байвал хүссэн бүхнээ биелүүлж чадна.
Долоо хоногийн дундуур идэвх сонирхол буурч, залхуурч магадгүй. Үргэлж идэвхтэй байх албагүй шүү дээ. Энэ үед та бүхэн зөөлөн илүүлж, эрхлэхийг л хүсдэг хөвсгөр муурын зулзага мэт байхыг өөртөө зөвшөөрч болно. Хангалттай амарч, тайвширсны дараа сонирхолтой санаанууд төрж магадгүй. Тэдгээрийг цаашид дэлгэрүүлэн боловсруулахын тулд тэмдэглэж аваарай.
Матрынхан энэ долоо хоногт амьдралдаа зоригтойгоор шинэчлэл хийж болно. Шинэ зүйлд өөрийгөө сорих, шинэ хоббитой болох, үсний засалтаа өөрчилж үзэх, эсвэл хэрэггүй зүйлсээсээ салах боломжтой. Санхүүгийн асуудалд болгоомжтой хандахыг зурхай зөвлөж байна. Зайлшгүй шаардлагагүй бол томоохон худалдан авалт болон бусад зарлагаа ирэх долоо хоног хүртэл хойшлуулаарай.
Долоо хоногийн хоёрдугаар хагаст матрынхны бусадтай харилцах ур чадвар нэмэгдэнэ. Маргалдах дуртай хүнд хүртэл өөрийн байр суурийг хүлээн зөвшөөрүүлж чадна. Сэтгэл санаа өөдрөг, эрч хүч дүүрэн байна. Амралтын өдрүүд нь дасгал хөдөлгөөн хийх, мөн хорт зуршилтай бол түүнээсээ татгалзахад тун тохиромжтой.
Долоо хоногийн эхээр бусдын сонирхлыг татахаа больсон мэт санагдаж магадгүй. Тийм байж болох ч үүнд санаа зовох хэрэггүй. Хэсэг хугацааны дараа та бусдын анхаарал, сонирхлыг дахин татах болно. Зурхайн төлөвөөр Хумхынхан энэ үед чухал асуултынхаа хариуг авч магадгүй. Хариу нь таны хүлээж байснаас өөр байсан ч хичээл зүтгэл гаргавал бүхнийг засаж залруулах боломжтой.
Долоо хоногийн хоёрдугаар хагаст хувийн амьдрал нэн тэргүүнд тавигдана. Гэр бүлийн уур амьсгал бага зэрэг хурцдаж болох ч үүнийг хэрүүл маргаан дэгдээх шалтгаан болгох хэрэггүй. Илүү тайван байж, хайртай хүндээ анхаарал халамж тавих нь үл ойлголцлоос сэргийлнэ. Амралтын өдрүүдэд өдий хүртэл хойшлуулсаар ирсэн зүйлээ эхлүүлэх нь тустай. Энэ нь бие даан мэдлэгээ дээшлүүлэх, эсвэл сонирхож буй ном зохиолоо унших зэрэг зүйл байж болно.
Загасныхны сонгосон зам, чиглэл хэр үр дүнтэй байгааг энэ үе харуулна. Зарим ажлын явцад засвар, өөрчлөлт хийх шаардлага гарсан ч энэ нь таны амжилтад нөлөөлөхгүй. Баяр хөөртэй, өөдрөг сэтгэл санаа тань дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаанд эергээр нөлөөлнө. Зурхайн төлөвөөр тэдний хэн нэгэн асуудлаа шийдвэрлэхэд тань дэмжлэг үзүүлэх, эсвэл гэнэтийн сайхан зүйлээр баярлуулах магадлалтай.
Долоо хоногийн дундуур ганц бие Загасныханд чухал учрал тохиож магадгүй. Долоо хоногийн сүүлчээр хоол хүнсэндээ анхааралтай хандаарай. Хуучирсан хүнс, эсвэл шинэ хоол туршиж хийхдээ гаргасан алдаа ходоод хямраах эрсдэлтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна