Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр /2026.11.09/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.
11-р сарын 9-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -1...+4 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +2...+4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +2...+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна.
2026 оны 11-р сарын 10-наас 2026 оны 11-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд Баян-Өлгийн ихэнх, Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар 0.0-1.0 мм, 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын зарим сумд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд Алтайн уулсаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна