Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
5, 6-нд ихэнх нутгаар хүйтэн, говь, талын нутгаар салхитай байна.
11 дүгээр сарын 5-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Эхийн голын Баян Бүрд орчмоор +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
2026 оны 11-р сарын 6-наас 2026 оны 11-р сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
6-ны өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 7-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговийн зарим сумдаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. 6, 7-нд ихэнх нутгаар хүйтэн, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Улз, Халх голын эхээр -7...-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус, бусад нутгаар +1...-4 градус дулаан байна. 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна