Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр /2026.11.07/ Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.
11-р сарын 7-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -3...-5 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -4...-6 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -5...-7 градус хүйтэн байна.
2026 оны 11-р сарын 8-наас 2026 оны 11-р сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Бүх хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -1...-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +4...-1 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна