МИАТ ТӨХК-ийн Хөххот чиглэлийн нислэг Шэнлэ олон улсын нисэх буудал руу шилжих болжээ.
2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Хөххотын Байта олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, тус хотын агаарын тээврийн бүх нислэг шинээр ашиглалтад орж буй Шэнлэ олон улсын нисэх буудал (Hohhot Shengle International Airport) руу шилжиж байна.
Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар – Хөххот – Улаанбаатар чиглэлийн нислэгүүд 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Шэнлэ олон улсын нисэх буудалд газардаж, хөөрөх болсныг мэдэгдэж байна.
Зорчигчдын анхааралд:
-Нислэгийн дугаар болон цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй.
- Зорчигч та бүхэн нисэх буудлын мэдээллээ урьдчилан нягталж, аяллаа төлөвлөнө үү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна