Турк улсын Станбул хотод болж буй Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд П.Бат-Амгалан цээжнээс 210 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчилж, бахдам амжилт үзүүллээ.
Тус жинд Э.Нанзаддорж хүрэл медаль хүртэв.

Мөн эмэгтэйчүүдийн суултын 57 кг-ын жинд Х.Цолмонгоо 215 кг-д сууснаар хүрэл медаль хүртлээ.
Тэмцээн өчигдөр /2026.11.10/ эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна