БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ

Admin
2 цагийн өмнө

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.

11-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. 13-ны өдөр Ховд, Увс, Завханы зарим, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -3...-8 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангийн тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдрөөс 6 градусаар хүйтэрч +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдрөөс 6 градусаар хүйтэрч +1...+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдрөөс 8 градусаар хүйтэрч 0...+2 градус дулаан байна.

2026 оны 11-р сарын 14-нөөс 2026 оны 11-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-14-нд шилжих шөнө Увсын баруун, Баян-Өлгий, Завхан, Архангай, Булганы зарим, Төв, Хэнтийн ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Дорнодын хойд сумдын нутгаар 0.1-8.0 мм нойтон цас, цас орж, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Завханы зүүн, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Ховд, Говь-Алтайн ихэнх сумдын нутгаар, 15-ны өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангайн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-3.0 мм, 16-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Дундговийн ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Өмнөговийн зарим сумдын нутгаар, 17-нд Төв, Сэлэнгэ, Дорноговийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 1 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2 цагийн өмнө
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 17 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 18 цагийн өмнө
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… Өчигдөр
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО Өчигдөр
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… Өчигдөр
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ Өчигдөр
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 2026/11/11
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН 2026/11/11
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/11/10
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 2026/11/09
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 2026/11/09
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 2026/11/09
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
МИАТ БНСУ-ЫН 5 ОДТОЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН PARADISE CITY РЕСОРТТОЙ ХАМТРА… 2026/10/30
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01