ГАРДАН ТУЛААНЫ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ЦОМ ХҮРТЭВ

Admin
17 минутын өмнө

Тайланд Улсын Паттаяа хотод энэ сарын 13-14-ний өдрүүдэд Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Нийт 23 улсын 240 тамирчин 58 ангилалд хурд, хүч, чадвараа сорьсноос Монгол Улсын баг, тамирчид 12 алт, найман мөнгөн медаль авч, багийн дүнгээрээ ГУРАВДУГААР байр эзэлж, цомын эзэн болов.

Тус тэмцээнд Монгол Улсаас өсвөрийн тав, насан хүрэгчдийн ангилалд найман тамирчин оролцсон юм.

Тамирчдын амжилтаас дурдвал:

ГАРДАН ТУЛААНЫ “ЭЗО” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД

Монголын Гардан тулааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “ЭЗО” дэвжээний үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер, Хар бүс таван дант С.Энхсайхан өөрийгөө хамгаалах төрлийн мастеруудын ангилалд алтан медаль, Д.Учрал 10-11 насны ангилалд өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль, Д.Гэгээ 10-11 насны төрөлд өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд тус тус алтан медаль, 14-15 нас ангилалд М.Баянмөнх өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль хүртэв.

ГАРДАН ТУЛААНЫ “ХАЯНГАРВАА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД

Гардан Тулааны “Хаянгарваа” дэвжээний тамирчин, багш дасгалжуулагч, гардан тулааны Дэлхийн аварга, Хар бүс хоёр дант А.Бүжинлхам өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд тус бүр алтан медаль, CHECK MEDIA агентлагийг /CHECK.MN/ үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан тулааны төрөлд алтан медаль, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль, 15-17 насны төрөлд А.Жамбал тулааны болон өөрийгөө хамгаалах төрөлд тус тус мөнгөн медаль, 14-15 насны ангилалд Г.Номин өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд алтан медаль хүртлээ.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ГАРДАН ТУЛААНЫ “СҮБЭЭДЭЙ” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД

Цагдаагийн Ерөнхий газар, “Сүбээдэй” дэвжээний тамирчид Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд дараах амжилтуудыг гаргалаа. Үүнд, цагдаагийн дэслэгч О.Балжинням өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль, цагдаагийн дэслэгч О.Арман тулааны төрөлд мөнгөн медаль, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль, цагдаагийн дэслэгч Ө.Өлзийбат өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль, цагдаагийн дэслэгч Э.Наранжав өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртлээ.

ХИЛИЙН ЦЭРГИЙН 0303 ДУГААР анги, “Алтан шонхор” клуб, “Бату файтэрс” клубын тамирчин, ахлах ахлагч Э.Мөнгөншагай тулааны төрөлд мөнгө, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль тус тус хүртсэн байна.

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Гардан тулааны олон улсын шүүгч Б.Алтанзул Монгол Улсыг төлөөлөн шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАРДАН ТУЛААНЫ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ЦОМ ХҮРТЭВ 17 минутын өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 5-7 ХЭМ ХҮЙТЭН 4 цагийн өмнө
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 5-7 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ Өчигдөр
МИАТ: БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ НЭЭГДЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/14
МИАТ СИНГАПУР РУУ 12 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ДАВАА, БЯМБА ГАРАГУУДА… 2026/11/13
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 2026/11/12
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 2026/11/12
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 2026/11/12
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 2026/11/12
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… 2026/11/11
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ 2026/11/11
Их Уншсан
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02