Ц.САНДАГ-ОЧИР РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХЫГ УРИАЛЛАА

Admin
9 цагийн өмнө

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-ын өндөр түвшний хуралдаанаар үргэлжилж байна.

Тус хуралдаанд улс орнуудын Төрийн тэргүүний байгаль орчны асуудал хариуцсан тусгай элч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, Эрчим хүч, Хөгжлийн асуудал хариуцсан сайд нар болон Элчин сайд нар оролцож, байр сууриа илэрхийлж байна.

Монгол Улсаас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Тэрбээр COP31-ийг амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүний эрх, байгаль орчныг хамгаалах, байгальд суурилсан эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд улс төрийн манлайлал, хамтын ажиллагаа, бодит хөрөнгө оруулалт, хэрэгжихүйц шийдвэр шаардлагатай байгааг илтгэлийнхээ эхэнд онцоллоо.

Түүнчлэн Улаанбаатар, Ереван, Анталья хотноо зохион байгуулагдсан COP17, COP31 зэрэг олон улсын хуралдаанууд нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол гэсэн дэлхий нийтийн гурван хямралыг тус тусад нь шийдвэрлэх боломжгүйг харуулж байгааг тэмдэглэв.

Иймд Монгол Улс COP31-ийн Ерөнхийлөгчийн санаачилсан Риогийн конвенцуудын уялдаа холбоог хангах үйл ажиллагааны бүлгийг дэмжиж, үйл ажиллагааг нь шинэ шатанд гаргахыг дэлхий нийтэд уриаллаа.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-ын үеэр танилцуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” нь газар, ус, байгаль орчин, уур амьсгалын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлэх бодит платформ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хуралдаанд оролцож буй улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхдээ байгаль орчны тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгч багатай эрчим хүчний шилжилтийг хурдасгах, үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, технологи, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж байна.

Тухайлбал,

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Уулын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Динара Кемелова уулын экосистемийн доройтол нь зөвхөн тухайн бүс нутгаар хязгаарлагдахгүй.

Харин алс доод урсгалын бүс нутгуудын усны нөөц, хөдөө аж ахуй, эрчим хүчний хангамж, байгалийн гамшгийн эрсдэлд шууд нөлөөлдөг болохыг онцоллоо.

Иймд шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, уулын экосистемд үзүүлж буй дарамт, нөлөөллийг хянах, мөсөн гол болон цасан бүрхүүлийн өөрчлөлтийг судлах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, уулын бүс нутагтай улс орнуудын дасан зохицох чадавхыг бэхжүүлэх санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Харин Люксембургийн Байгаль орчин, уур амьсгал, биологийн олон янз байдлын сайд Серж Вилмес халуун орны ойг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй шинэлэг санаачилгуудын нэг болох Хөгжлийн агентлагийн хөтөлбөрт 50 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон талаар танилцууллаа.

Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих дэлхийн хэмжээний санхүүжилтийн санаачилгад 2 сая евро хуваарилсан байна.

Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах хүрээлэнтэй хамтран 15 сая еврогийн санхүүжилттэй “Climate Nexus Finance Facility” хөтөлбөрийг эхлүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Бхупендер Ядав дэлхийн дулаарлын гол шалтгаан нь зарим улс орны олон зууны турш үргэлжилсэн аж үйлдвэржилт, эдийн засгийн өсөлтийг дагалдан бий болсон хүлэмжийн хийн их хэмжээний ялгаруулалт болохыг онцоллоо.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд бий болсон уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг арилгах ачааг хөгжиж буй орнуудад үүрүүлэхийн зэрэгцээ тэднээс илүү өндөр зорилт шаардах нь шударга бус гэдгийг тэмдэглэв.

Иймд хөгжингүй орнууд уур амьсгалын санхүүжилтийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар, шуурхай биелүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Египет Улсын Орон нутгийн хөгжил, байгаль орчны сайд Манал Авад тус улс нь 2030 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 42 хувьд хүргэх амлалтаа тууштай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Бенбан дахь нарны эрчим хүчний цогцолбор, Суэцийн булангийн салхин цахилгаан станцууд зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүч дамжуулах сүлжээ болон хуримтлуулах хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.САНДАГ-ОЧИР РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХЫГ… 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛБАНКНЫ ДЭВШҮҮЛСЭН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛИЙ… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 6-8 ХЭМ ХҮЙТЭН 17 цагийн өмнө
АРИАНА ГРАНДЕ ГРЭММИЙН 4 НОМИНАЦИД НЭР ДЭВШСЭНДЭЭ СЭТГЭЛ НЬ ХӨДӨЛЖ, НУ… Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛ БҮРИЙН ЦААНА ИРГЭДИЙН ЦӨХӨРСӨН ИТГЭЛ БИЙ. ҮҮНИЙГ ШИЙ… Өчигдөр
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ АЖЛАА БҮРМӨСӨН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ҮҮ, ЭСВЭЛ ТҮР ЭЗГҮЙ ГЭЖ ҮЗЭХ… Өчигдөр
ТӨВ БАНКААР ДАМЖУУЛАН ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХУУ… Өчигдөр
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… Өчигдөр
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ Өчигдөр
ГАРДАН ТУЛААНЫ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ЦОМ ХҮРТЭВ 2026/11/16
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 5-7 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/16
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
УЛААНБААТАРТ 5-7 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/15
АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ 2026/11/14
МИАТ: БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ НЭЭГДЛЭЭ 2026/11/14
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/14
МИАТ СИНГАПУР РУУ 12 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ДАВАА, БЯМБА ГАРАГУУДА… 2026/11/13
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД Өчигдөр
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16