COP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.11.03-11.09/


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр болон дотоодод өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна. 

БАЙНГЫН ХОРООНД СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ  

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар бага хурлын бэлтгэлийн хүрээнд хийж, гүйцэтгэж буй ажлын талаар товч танилцуулгыг 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хийлээ.

Үүнээс зарим зүйлийг онцолвол:

  • Барилга байгууламжийг бэлтгэх ажлын хүрээнд хурлын байрны суурь дэд бүтцийн явцын тухайд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ таталт бүрэн дууссан.
  • Ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгааны сүлжээ таталт болон зогсоолын засварын ажил 45 хувьтай байна.
  • Цаг агаар хүйтэрч дэд бүтцийн ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон тул ажлыг ирэх жилийн 3 дугаар сараас үргэлжлүүлнэ. Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Төлөвлөлтийн багаас өгсөн дүн шинжилгээгээр 2026 оны 7 дугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжийн ажил бүрэн хийгдэж, дуусах боломжтой.
  • НҮБ-ын стандарт бүхий хурал гэдэг агуулгаар СОР зохион байгуулж байсан туршлагатай олон улсын туслан гүйцэтгэх байгууллагатай хамтарч ажиллах нь эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чухал шаардлагатай зэргийг харгалзан шалгуурт нийцсэн хүсэлтээ илэрхийлсэн гадаадын компанийг сонгон шалгаруулж, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай гурвалсан гэрээгээр ажиллахаар тогтсон.
  • Монголын талаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн болон олон улсын мэргэшсэн байгууллагууд хамтран Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсаас олон улсын хэмжээнд танилцуулахаар бэлтгэж буй “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ын төслийг боловсруулж эцэслэсэн. Уг санаачилгаар дамжуулан Монгол Улсад хамгийн багадаа 500 сая ам.доллар бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцоолол байна.
  • Санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажлын хүрээнд, дээрх гурван санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилт татах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Талуудын 17 дугаар бага хурлын  байр,  барилга байгууламжийн зардлыг санхүүжүүлэхэд дэмжлэг туслалцаа авахад чиглэж байна. Тухайлбал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Даян дэлхийн байгаль орчны сан, Уур амьсгалын ногоон сангаар дамжуулан санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажилд тодорхой ахиц гарч, нааштайгаар шийдэгдэж байгаа.
  • Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны вебсайтыг энэ оны 12 дугаар сард эхлүүлэх бөгөөд үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй мэдээллээс гадна буудаллах боломжтой гэрээт буудлууд, аялал жуулчлалын олон төрлийн маршрут зэрэг мэдээллүүдийг нэгтгэсэн байхаар ажиллаж байна.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, Г.Ганбаатар, С.Одонтуяа, Э.Болормаа нар асуулт асууж, санал хэлсэн байна.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗҮҮН ХЭСГИЙН ҮҮСМЭЛ ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын албан хаагчид иргэдийн бүлэгтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэлээ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх есөн төрлийн 4500 гаруй нэр төрлийн мод бут сөөг, зүлэг тохижилтын ажлууд хийж байгаа юм.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ, АМЛАЛТАА АХИУЛАН ШИНЭ ШАТАНД ГАРГАСНАА ЗАРЛАВ

Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын шинэчлэн баталсан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” зорилт буюу NDC 3.0-ийн талаар олон улсын түншүүд, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг хамруулсан чуулган 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдлаа.

Чуулганыг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар хэлэх үеэрээ Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах зорилт, авах арга хэмжээгээ шинэчлэн тодорхойлж,  үүрэг, амлалтаа ахиулан шинэ шатанд гаргасныг зарлав.

Монгол Улс өөрийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөний  хүрээнд сонгон авсан нөхцөлт бус арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн нийт ялгарлаа 2035 он гэхэд суурь түвшинтэй харьцуулахад нийтдээ 24,7 сая.тн СО₂-эквивалент буюу 30.3 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолсон.

Мөн газар ашиглалтыг сайжруулж, хөрс бэлчээрийн ургамал болон ойд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг нэмэлтээр 16 хувиар бууруулж, 46.3 хувьд хүргэх нөхцөл бүрдэх боломжийг нэмж тооцсон.

Үүнээс гадна Олон улсын санхүүгийн болон техник технологийн дэмжлэгтэйгээр хүлэмжийн хийн ялгарлыгбууруулах томоохон нөхцөлт арга хэмжээг холбогдох салбаруудад амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг нийт 52.8 хувиар бууруулах юм гэж тэр онцлов.

COP17 ТҮР БАЙГУУЛАМЖИЙН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар COP17 Бага хурлыг зохион байгуулах Түр байгууламж барих төслийн талбайд 2025 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр ажиллав.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга нар Түр байгууламжийн ажлын явцын талаар танилцуулсан байна.

Түр байгууламжийн дэд бүтцийн ажил дууссан бөгөөд барилга байгууламжийн ажлыг ирэх 2026 оны 7 дугаар сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийн талбайд нийт есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулж, тухайн орчмыг цаашид иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой ногоон бүс болгохоор төлөвлөжээ.

Энэ үеэр Б.Батбаатар сайд Үндэсний хорооны зүгээс цаг тухайд нь асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллаж байгаа. Ийм учраас Түр байгууламж барихтай холбоотой олон нийтэд эргэлзээ дагуулсан зарим асуудлаар ил тод мэдээлэл хүргэж ажиллахыг сануулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 5 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 10 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 23 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22