Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн хорооноос 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталж, Монгол Улс 1990 онд уг конвенцод нэгдэн оржээ.
Монгол Улсын хүн ам 2025 онд 3.6 саяд хүрсэн бөгөөд нийт хүн амын 33.3 хувийг 0-17 насны хүүхэд эзэлж байна.
Манай улсын 0–17 настай хүүхдийн тоо 2021–2025 онд жил дараалан өсөж, 2025 онд 1 сая 238.2 мянгад хүрсэн байна. Энэ нь 2021 онтой харьцуулахад 144.7 мянган хүүхдээр буюу 13.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин жилийн өсөлтийн хэмжээ 2022 онд 67.6 мянга байсан бол 2025 онд 11.9 мянга болж буурсан нь хүүхдийн тооны өсөлтийн хурд саарч байгааг харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна