С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУДЫН ДАРГА НАРЫГ ОРОЛЦУУЛАН ОЙЛГОЛЦОЛ, ЗӨВШИЛЦЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЖ АЖИЛЛАНА

Admin
19 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

2026-11-19 16.57.43.jpg

Эрхэм хүндэт ард иргэд ээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурал өнөөдөр Төрийн тэргүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох онцгой хариуцлагатай асуудлыг Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж, Монгол төрийн залгамж чанар, Үндсэн хуулийн засаглал, хууль дээдлэх ёс, төрийн хариуцлагатай холбоотой түүхэнд үлдэх онцгой нөхцөл байдалтай анх удаа нүүр тулж байна.

Ард түмэн шударга ёсыг хүсэмжилж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлэн, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, үнэн мөнийг тогтоолгох, шударга ёсны төлөөх эрс шийдэмгий шийдвэр гаргасныг гүнээ хүндэтгэж байна.

Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ухнаагийн Хүрэлсүх Та улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс орнуудтай дипломат харилцаа тогтоож, гадаад харилцааг өргөжүүлэн тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэе.

Мөн “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, Цагаан алт”, “Цэнхэр алт”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” зэрэг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрүүд, монгол хүнийг баялагтаа жинхэнэ эзэн нь болгох өрнүүн зүтгэлийг талархан тэмдэглэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулсан, жендэрийн тэгш байдлыг ахиулахад чиглэсэн олон улсын цуврал бага хурлууд, энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэй албан хаагчдын оролцоог нэмэгдүүлсэн зэрэг олон улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, Эзэн Чингис хааныхаа түүхэн гавьяаг мөнхжүүлэх үйл хэрэгт оруулсан манлайлал тань түүхэнд тодоор үлдэх нь дамжиггүй ээ.

Монгол Улсын төрийн тэргүүний албыг нэр төртэй гүйцэтгэсэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

2026-11-19 16.58.22.jpg

Эрхэм гишүүд ээ,

Өнөө цаг үед улс төрийн талцал, хуваагдлыг даамжруулан өрдөж, Монгол төрийг сулруулан, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг эрсдэлд оруулах, эх орныхоо хувь заяанд хохирол учруулах санаатай, санамсаргүй оролдлогууд цухалзах боллоо.

Өвөг дээдэс маань үр хойч бидэндээ өвлүүлж үлдээсэн тусгаар тогтнол, бүрэн эрхт Монгол Улсаа бид улс төрийн явцуу эрх ашиг, албан тушаалын төлөөх тэмцлийн золиос болгон хямралд оруулах эрхгүй.

Бидний үзэл бодол, итгэл үнэмшил өөр байж болно. Улс төрийн байр суурь зөрүүтэй байж болно. Харин эх орон, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал дээр бидэнд талцаж хуваагдах эрх байхгүй. Эх орон, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгаас үнэтэй зүйл гэж байхгүй ээ.

Төрийн тогтвортой байдал бол үндэсний аюулгүй байдлын баталгаа. Үндэсний эв нэгдэл бол тусгаар тогтнолын амин сүнс юм. Бидэнд ганцхан эх орон бий.

Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, шатахууны хангамж, зээлийн өндөр хүү, өрийн дарамт, аж ахуйн нэгжүүдэд үүсэж буй хүндрэл гээд шийдлээ хүлээсэн олон асуудал шил шилээ даран үүсээд байна.

Иргэд биднээс хэрүүл талцал биш, хэрэгжих шийдэл хүлээж байна. Хоосон амлалт биш, бодит үр дүн, бодлогын дорвитой шинэчлэл шаардаж байна.

2026-11-19 16.57.22.jpg

Эрхэм гишүүд ээ,

Бид Үндсэн хуулиа чанд мөрдөж, төрийн ажлыг тасалдуулалгүй явуулж, дараагийн Ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагааг хуулийн хугацаанд, хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, улс орныхоо эв нэгдэл, эрх ашгийн төлөө Улсын Их Хуралд суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн зөвлөлийг байгуулж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.

Уг асуудлаар улс төрийн намууд, төрийн институцууд харилцан хүндэтгэлтэй, хариуцлагатай хамтран ажиллахыг уриалж байна.

Мөн дээрх эрх, үүргийг хэрэгжүүлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, бүлэглэлийн эрх ашгаас ангид байж, нийт ард түмнийхээ эрх ашиг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн, төвийг сахисан байр сууринаас асуудалд хандан ажиллах болно.

Бидэнд хагарал талцал бус, улс гэр, ард түмэн, үндэстний эрх ашгаа эн тэргүүнд тавьсан эв нэгдэл хэрэгтэй гэдгийг дахин хэлье.

ХУУЛЬ, ШУДАРГА ЁС ЯМАГТ ЯЛАН ДИЙЛЖ, МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС МӨНХӨД ОРШИГ!



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 10 цагийн өмнө
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 11 цагийн өмнө
ЦАХИМ ОРЧИНД ЗАЙНААС НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗОХИЦУУЛТ ТУСГАСАН ХУУЛ… 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД 16 цагийн өмнө
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 18 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУДЫН ДАРГА НАРЫГ ОРОЛЦУУЛАН ОЙЛ… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ОЛОХ ГЭСЭН БУЗАР САНААРХАЛД ЦЭГ ТАВ… Өчигдөр
ЭЗБХ: ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ Өчигдөр
ЭЗБХ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙ… Өчигдөр
ТӨВ, СЭЛЭНГЭ, ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРН… Өчигдөр
Ц.САНДАГ-ОЧИР РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХЫГ… 2026/11/18
ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛБАНКНЫ ДЭВШҮҮЛСЭН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛИЙ… 2026/11/18
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 6-8 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/18
АРИАНА ГРАНДЕ ГРЭММИЙН 4 НОМИНАЦИД НЭР ДЭВШСЭНДЭЭ СЭТГЭЛ НЬ ХӨДӨЛЖ, НУ… 2026/11/17
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛ БҮРИЙН ЦААНА ИРГЭДИЙН ЦӨХӨРСӨН ИТГЭЛ БИЙ. ҮҮНИЙГ ШИЙ… 2026/11/17
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АЖЛАА БҮРМӨСӨН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ҮҮ, ЭСВЭЛ ТҮР ЭЗГҮЙ ГЭЖ ҮЗЭХ… 2026/11/17
ТӨВ БАНКААР ДАМЖУУЛАН ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХУУ… 2026/11/17
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 2026/11/09
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10