ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.07/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулах, төслүүдийг төлөвлөлтөөс эхлээд өмчид бүртгээд ашиглах хүртэлх нэгдсэн удирдлага болон ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Сангийн сайд онцолж байлаа.

Монгол Улсад 2016–2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан 2,874 төслийн 42.5 хувь буюу 1,219 төслийн төсөвт өртөг нэмэгдэж, гурван төсөл тутмын нэг нь хэрэгжих хугацаагаа сунгасан байгааг З.Мэндсайхан сайд дурдаад энэ эргээд төсөвт нэмэлт ачаалал үүсгэж, барилга байгууламж, дэд бүтэц хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж саарч, төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж буурах сөрөг үр дагаварт хүргэж байна гэлээ.

viber_image_2026-10-07_14-44-47-396.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ олон жил дамнаж хугацаандаа ашиглалтад ордоггүй, тэр хэрээр үнэ өртөг өсдөг, чанаргүй баригддаг, гүйцэтгэлийн хяналт тааруу байна гэх зэргээр хамгийн их шүүмжлэл дагуулдаг асуудал гэдгийг дурдаад, цаг үеэ олсон чухал шаардлагатай хуулийн төсөл боловсруулсан байна гэлээ. Мөн цаашлаад төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг давхардалгүй, харилцан уялдаатай, үр ашигтай, оновчтой төлөвлөж, хуваарилах, ач холбогдлын эрэмбэ, үнэлгээнд үндэслэдэг, шаардлагагүй тохиолдолд гадаад зээлийн эх үүсвэр ашиглахгүй байх, төсөл, арга хэмжээг үр ашигтай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүжилт, зарцуулалт, бүртгэл, тайлагналт, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

viber_image_2026-10-07_14-44-48-918.jpg

Иймд нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг боловсруулсан байна.

Найман бүлэг, 63 зүйлтэй хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төсөвт өртөг болон хэрэгжих хугацаанаас хамааран тав ангилж, төслийн төрөл, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын үе шат, хориглох зүйлийг тусгасан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, тэргүүлэх салбарыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, түүний зориулалт, төсөлд тавигдах нийтлэг шаардлага, төлөвлөлт, бэлтгэл ажлыг хангах, гадаад зээл, тусламжийн төслийг төлөвлөх, үнэлэх, шийдвэрлэх зохицуулалт болон төслийн ашиглалт, техник, эдийн засгийн үндэслэл, нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцох, улмаар төслийг үнэлж, эрэмбэлэн улс, орон нутгийн төсөвт тусгах зохицуулалтыг тусгажээ.

viber_image_2026-10-07_14-44-46-407.jpg

Түүнчлэн төслийн төлөвлөлт, бэлтгэл ажиллагааг хангасан, төсөвт тусгагдан батлагдсан хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналтын асуудлыг хуульчлан зохицуулсан төдийгүй төслийн санхүүжих дүнд хийх хөрөнгийн зохицуулалт, төсөвт өртгийн өөрчлөлт, гүйцэтгэлд тавих хяналт, захиалагчийн техникийн болон зохиогчийн хяналт, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ тайлагналт, үр дүнгийн талаарх зохицуулалтыг тус тус тусгасан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын ил тод, нээлттэй байдал, цахим системийн удирдлагыг хэрэгжүүлэх асуудал, төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж удирдах, улмаар олон нийтийн оролцоог хангах талаарх зохицуулалтыг тусгасан аж.

Төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, улсын болон бүс нутгийн хөгжилд зориулсан төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад төсвийн хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн нэгдмэл, цогц, таатай орчныг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 6 минутын өмнө
ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХУУЛИЙН ТӨС… 1 цагийн өмнө
ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ ЭМНЭЛЭГТ, ГЭРЭЭР АСАРЧ БУЙ ЭЦЭГ, ЭХЭД 5 Х… 1 цагийн өмнө
ЭПШТЕЙНИЙ ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ТАЛААР ДУРДАГДСАН АСУУДЛААР СОНСГОЛ ЗОХИ… 3 цагийн өмнө
ФРЭНСИС ХАЛЗЕН САНСРЫН СҮНСЛЭГ БӨӨМИЙГ ИЛРҮҮЛЭХ СУДАЛГААГААРАА НОБЕЛИЙ… 4 цагийн өмнө
ННФ: 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ НЬ МӨЧЛӨГ ДАГАСАН ТӨСӨВ БОЛЖЭЭ 5 цагийн өмнө
Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 8 цагийн өмнө
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ИНЧОНЫ НИСЭХ БУУДАЛД CITY DUTY FREE ДЭЛГҮҮРЭЭС ХӨНГ… 23 цагийн өмнө
ТББХ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 10-20 ХУВЬ НЭМЭХЭЭР ТӨСВИЙН ТӨСӨЛД … Өчигдөр
СЗХ: 10 ГРАММ АЛТНЫ ЗАХИАЛГАД 1 ГРАММ АЛТ БЭЛЭГЛЭНЭ ГЭХ ЗАР НИЙТЭЛЖ, З… Өчигдөр
Ш.ЭНХИЙН-ОД NBA-ИЙН БАГТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН МОНГОЛЫН АНХНЫ САГСАНБӨМБӨ… Өчигдөр
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ТОДОРХОЙ АСУУДЛААР ДАХИН ЯВ… 2026/10/05
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛОВ 2026/10/05
АТГ: АЖЛЫН ХЭСЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨГСӨН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД БА… 2026/10/05
И.МИШЭЭЛ: ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС ҮЛДСЭН СЭТГЭЛ ЗҮЙН, ГЭМТЭЛ АЙДСААС ГАР… 2026/10/05
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
АНУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД НИЙГМИЙН СҮЛЖЭЭН ДЭХ ПРОФАЙЛАА НИЙТЭД НЭЭЛТТЭЙ … 2026/10/05
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25