ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛОВ

Admin
50 минутын өмнө

“Мэдээллийг AI-аас – Шийдвэрийг Та өөрөө” уриатай “Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тус аяны нээлт аравдугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт болж, 800 гаруй хүүхэд, залуус оролцов.

Энэ жилийн аянаар хүүхэд, залуучуудад бага наснаас нь хуримтлалын зөв дадал хэвшүүлэх, санхүүгийн зорилгоо тодорхойлох, орлого, зарлагаа төлөвлөх, богино хугацааны хэрэглээнээс илүү урт хугацааны санхүүгийн зорилгод ач холбогдол өгөх хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан, финтекийн санхүүгийн шийдлүүд хурдацтай хөгжиж буй өнөө үед технологийг мэдээлэл авах, санхүүгээ төлөвлөхөд зөв ашиглахын зэрэгцээ санхүүгийн эцсийн шийдвэрийг хүн өөрөө гаргах нь чухал болохыг аяны уриагаар онцолж байна. Өөрөөр хэлбэл, технологийн өгч буй мэдээлэл, зөвлөмжийг өөрийн зорилго, хэрэгцээ, санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан үнэлж, хариуцлагатай шийдвэр гаргах санхүүгийн ур чадварыг төлөвшүүлэхийг зорьж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон банк, санхүүгийн салбарын төлөөлөл оролцлоо. 

 

Аяны нээлтийн үеэр Монголбанк болон Өмнөговь аймаг иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар гарын үсэг зурж, олон нийтийн санхүүгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд хэрэгжүүлэхээр болов. Монголбанк 2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулснаас хойш иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд иргэдэд нээлттэй, байнгын ажиллагаатай “Санхүүгийн боловсролын төв” байгуулж, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт, мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд хүргэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мөн Санхүүгийн боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үе тэнгийн сургагч багш нар болон “Өсвөрийн санхүүчдын клуб”-ын хүүхдүүдтэй уулзан санхүүгийн зөв дадал, хуримтлал болон цаашдын боломжийн талаар ярилцлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛОВ 50 минутын өмнө
АТГ: АЖЛЫН ХЭСЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨГСӨН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД БА… 1 цагийн өмнө
И.МИШЭЭЛ: ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС ҮЛДСЭН СЭТГЭЛ ЗҮЙН, ГЭМТЭЛ АЙДСААС ГАР… 3 цагийн өмнө
МОНГОЛБАНК: ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ЭНХТАЙВАНЫ ХЭЛСЭН ҮГИЙГ АГУУЛГААС ӨӨРӨӨР… 3 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 5 цагийн өмнө
АНУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД НИЙГМИЙН СҮЛЖЭЭН ДЭХ ПРОФАЙЛАА НИЙТЭД НЭЭЛТТЭЙ … 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 6 цагийн өмнө
ТҮҮНИЙГ МУУ ЭХНЭР, МУУ ЭЭЖ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА.. 17 цагийн өмнө
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛ БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 11-13 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАГЧИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТУРШИН НЭВТРҮҮ… 2026/10/03
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛ… 2026/10/03
БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦА… 2026/10/03
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСЛҮҮДИЙН ГУРА… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
С.НАРАНЦОГТ:БАЯЛГААР БАТАЛГААЖААГҮЙ МӨНГӨ ХЭВЛЭЖ ИНФЛЯЦ ӨДӨӨДӨГ ЧӨТГӨР… 2026/10/02
А.АДЪЯАСҮРЭН, Б.ГОНЧИГСҮРЭН НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/10/02
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25