ТҮҮНИЙГ МУУ ЭХНЭР, МУУ ЭЭЖ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА..


Гурван хүүхэдтэй танил бүсгүй минь саяхан дахин гэрлэжээ. Тэр яаж гэрлэж чадсан нь надад тун ч сонин санагдаж билээ. Олон хүүхэдтэй эмэгтэйтэй хүн гэрлэдэггүй гэж байгаа юм биш.  Хайртай бол гэрлэж л таарна. Харин тэр өмнөх гэрлэлтийнхээ үед хамгийн муу ээж, хамгийн муу эхнэр мэт санагддаг байснаас л тэр..

Би тэднийд хэд хэдэн удаа очиж байлаа. Тэр үргэлж будилсан, бухимдсан, туйлдсан, ядарсан харагдана. 

Чанасан каш нь түлэнхий, бага хүүхэд нь өмдөндөө шээгээд бүтэн цаг болчихсон, харин тэр дунд хүүгийнхээ даалгавар, гал тогоотой зууралдаад нойтон өмдийг нь анхаарах сөхөөгүй. Нөхөр нь удахгүй ажлаас ирнэ, оройн хоолоо хийх шаардлагатай. Гэрээ цэмцийлгэх ёстой. Нөхөр нь эмх цэгцийг эрхэмлэдэг нэгэн л дээ.

Өрөөгөөр нэг тарсан тоглоомыг шүүрч аваад хайрцагт хийсэн ч бага нь аваад шидэлчихэв. Дахиад л бүх зүйл замбараагаа цэгцгүй болох нь тэр..  Интернэтээ асааж, и-мэйл илгээлээ. Нөхрийнх нь цалин амьдралд нь хүрдэггүй учир тэр зайнаас цагийн ажил хийдэг байв.

Нөхөр нь орж ирэв. Хөглөрсөн гэрээ тойруулж харангаа "Мууранд ус өгчих! Ядаж ганц ч гэсэн хэрэгтэй юм хий л дээ” гэж тоглох, шоглохын завсарт хайхрамжгүй бувтнах нь тэр. Ингэж хэлсэн нь одоо ч чихэнд минь тодхон сонсогдох шиг...

Найз маань и-мэйл, шанага, нойтон өмдөө хаяж, муурын аяга руу ус хийнгээ гэмшингүй  инээмсэглэв. Өдөржин хийсэн ганц хэрэгтэй зүйл нь тэр мэт...

Яг тэр мөчид би ухаангүй зүйл хийчихэв. Байдлыг жаахан зөөлрүүлэх гээд

-Наад муур, болоогүй хоолоо орхичих. Хүүхдүүдээ аваад, чи жаахан нүүрээ будаад, бүгдээрээ кафе оръё. Би ч хүүхдүүдээ дагуулчихъя гэж санал тавилаа.

Нөхөр нь шууд “Тэр нүүрээ будахад хэтэрхий хөгшиднө” гэх нь тэр. Бас л хошигнож байгаа мэт өнгөөр хэлсэн л дээ.

Энэ мөчид бүсгүй рүү хараад би нэг л зүйлийг ойлгосон юм. Тэр чинь надаас дүү хүн шүү дээ. Хэрэв тэр эмгэн юм бол би тэгээд хэн болж таарах вэ!?

Харин бүсгүй гэмшсэн мэт уучлал хүсээд “Манайхан гэрийн хоолонд дуртай юм аа” гэлээ.

Тэгээд ширээ засаж эхлэв. Нөхөр нь аль хэдийн ширээний ард суучихсан, хүлээгээд л.. Хүүхдүүд нь ахиад л тоглоомоо тараав. Харин тэр тоглоомуудыг “гурван гартай” мэт дор нь хамж, цуглуулна. Нөхөр нь эмх цэгцэд дуртай шүү дээ.

Утас нь дуугарав. Магадгүй ажлаас нь и-мэйл ирсэн байх.

-Өдөржин интернэт ухахаа боль гэж нөхөр нь уцаарлангүй дуугарав.

Баяртай гээд гараад явж билээ, би.

Бүсгүй хэнд ч хэзээ ч ч гомдоллодоггүй байсан. Бүр хэзээ ч шүү…

“Юу байна?” гэж асуух болгонд “Бүх зүйл сайхан” гэж хариулна.

Царай нь улам тусгүй харагдаж, цонхийх тусам “Бүх зүйл сайхан!” гэж улам итгэлтэй хариулдаг байлаа. Тэгээд цог нь унтарсан нүдээ буруулна.

Бид дундын олон танилтай. Янз бүрийн л зүйл олон сонсдоно.

Хадам эх нь бэрдээ маш дургүй гэнэ. Яагаад гэвэл бэр нь муу ээж. Бага хүүхэд нь дугуйнаасаа унаж хөмсгөө гэмтээгээд  оёдол тавиулсан. “Хүүхдээ харах хэрэгтэй болохоос дэмий юм хийж суух хэрэггүй.” гэж хадам нь ярьсан юм байх.

Бэр нь муу эхнэр. Гэр нь замбараагүй, хүүхдүүд болон нөхөртөө олигтой ч хоол хийж өгдөггүй. Нөхөр нь сургууль дээр нэг очоод гэртээ ирж бөөн дуулиан дэгдээсэн гэнэ. Том хүү нь сахилгагүйтсэн юм байх аа. Ээж нь муу, хүүхдээ хүмүүжүүлэхийн оронд өөр ойлгомжгүй зүйл хийж суудгаас болоод л тэр.. Сүүлд нь тэр депрессийн эсрэг бэлдмэл хэрэглэж эхэлсэн гэж хүмүүс ярьсан. Тэр муу ээж, муу эхнэр. Юу ч хийдэггүй. Хийх ч тэнхэлгүй. Бүр хүүхдүүд нь ч ингэж ойлгодог юм уу ч гэмээр..

Нэг удаа бага хүү нь гадаа “Ээж ээ, та муу! Та надад ном уншиж өгдөггүй.” гэж хашгирч билээ. Тэр цүнхнээсээ ном гаргаж ирээд ядарсан, бууж өгсөн мэт байдалтай уншиж эхэлсэн. Тэр сайн ээж болохыг маш их  хүсдэг байсан.

Тэд салсан. Нөхөр нь өөр эмэгтэйтэй учирсан. Магадгүй сайн эхнэр, сайн гэрийн эзэгтэй байх. Гэхдээ шударгаар хэлвэл аав нь хүүхдүүдийнхээ тэтгэмжийг тогтмол төлж, тэдэнтэй уулздаг.

Хоёр тийшээ яагаад болсон талаар нь асуухад бүсгүй “Ийм л юм болчихлоо. Магадгүй би өөрөө буруутай байх” гэж билээ.

Байраа сольж, хүүхдүүдтэйгээ хамт тэр нүүж одсон юм. Бид уулзалгүй удлаа. Цаг хугацаа өнгөрсөөр л...Саяхан бид цахим орчинд дахин “таарав”. Эхлээд тэр над руу бичсэн юм. Би үнэндээ гайхсан. Профайл зураг дээрээ тэр шал өөр харагдаж байлаа. Гэрэлтсэн, үзэсгэлэнтэй, аз жаргалтай, эрч хүчтэй бүсгүй.

Сонирхолтой санагдаж, уулзах санал тавилаа. Кафед уулзаад би нүдэндээ ч итгээгүй. Тэр үнэхээр огт өөр хүн болжээ. Өөртөө, амьдралд, хүмүүст итгэлтэй нэгэн. Дахин гэрлэснийг нь тэгэхэд л сонсов.  

-Намайг яагаад анзаарсан юм, бүү мэд. Тэр үед надад эр хүн, хайр дурлал бодох сөхөө байгаагүй. Амьдрах гэж л зүтгэж байсан гэж тэр ярьсан юм.

Гэхдээ тэр залуу бууж өгсөнгүй. Араас нь тууштай явж, хүүхдүүдтэй нь найзалж, эцэст нь гэрлэх санал тавьжээ. Тэгээд.. Гэнэт бүсгүй хамгийн сайн ээж, хамгийн сайн эхнэр болж хувирах нь тэр.

-Өндөг шараад түлчихэв үү? Зүгээр дээ. Миний эхнэр хамгийн мундаг гэрийн эзэгтэй.

Ингэж хэлснийх нь маргааш тэр бялуу хийжээ. Яагаад гэвэл тэр “хамгийн мундаг”. Ийм үг хэлснийх нь төлөө баярлуулах хүсэл төрж.

-Гэр замбараагүй байна уу?

-Яах вэ дээ. Чи минь гайхалтай ээж, сайхан эхнэр.

Гэрээ хамт цэвэрлэнгээ хөгжилтэй зүйл ярьж инээлдэнэ.

Дэлгүүрээс уут дүүрэн хүнсний зүйл ганцаараа чирэх ч албагүй. Бүх зүйлд хамтдаа..

Ямар нэг зүйл мартахад нь  “Чи дандаа л юм мартдаг. Яагаад гэвэл хэрэггүй юманд анхаардаг” гэж загнахгүй. Хамтдаа инээгээд л өнгөрнө.

Тэр хөгшин биш, энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй. Тиймээс өөрийг нь үзэсгэлэнтэй гэж хардаг залуугаа ажлаасаа ирэхэд нь үсээ янзлаад угтдаг болжээ.

Гэр бүлээ авч явахын зэрэгцээ ажил хийж ч амждаг учир тэр мундаг. Гэхдээ заавал ажиллах ёстой биш. Өөрөө хүсвэл л хийнэ.

Олон жилийн турш бодож явсан шигээ ямар ч хэрэггүй, үнэ цэнгүй хүн тэр огт биш байжээ. Ингэж өөрчлөгдөхөд юу хэрэгтэй вэ гэж үү. Ердөө л түүнийг хайрлаж, магтаж, үнэлдэг хүн дэргэд нь байсан. Харин доош нь хийж, байнга буруутгадаг хүн биш.

Би сонсоод гайхаж суулаа.  

Шинэ нөхөр нь удалгүй түүнийг авахаар ирэв. Тэднийг хараад л би бүхнийг ойлгосон. Залуу түүнийг ширтэх харц үнэхээр онцгой, хайр дүүрэн.. Тийм харцны өмнө цэцэглэхгүй байх аргагүй. Яаж ярьж, халамжилж байгааг харахад дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй болохгүй байхын аргагүй. Хажууд нь өөртөө итгэлтэй болоход нь тусалсан хүн бий болжээ.   

Муухай дэгдээхэйг үзэсгэлэнт хун болгосон мэт… Дэргэд чинь чамайг хун болоход туслах хүн байх ямар чухал юм бэ. Хун жигүүрээ дэлгэхийн тулд цаг хугацаа, хүч чадал, хайр хэрэгтэй. Би энд ямар ч дүгнэлт хийх гэсэнгүй. Хэнийг ч буруутгах гээгүй.

Амьдралд янз бүрийн зүйл тохиолддог. Энэ бол зүгээр л нэг түүх. Харин анхны нөхөр нь хуучин эхнэрээ хараад юу бодсон бол гэдэг нь л надад үнэхээр сонин байлаа. 

Елена Кучеренкогийн өгүүллэгийг хөрвүүлэв 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 26 минутын өмнө
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 14 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР Б.АМАРТҮВШИ… 17 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 21 цагийн өмнө
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ Өчигдөр
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ ПУКЕТ РҮҮ 12 ДУГААР САРЫН 3-НААС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ Өчигдөр
Ө.ШИЖИР: ИРГЭД НОГДОЛ АШГАА ХУВЬДАА ДАНСАНДАА АВНА ГЭВЭЛ ТЭРИЙГ НЬ ХАН… Өчигдөр
БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙД… Өчигдөр
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭ ЛАБОРАТОРИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ … Өчигдөр
ЗОГСООЛ КИНО УРАН БҮТЭЭЛ ПУСАНЫ КИНО НААДМЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛУУДЫН Э… Өчигдөр
ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН ВЕНЕЦИЙН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАРТА КАРТАБИАГ ХҮЛЭЭН… 2026/10/15
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛЫГ З… 2026/10/15
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/10/15
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … 2026/10/14
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… 2026/10/14
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… 2026/10/14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… 2026/10/14
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦА… 2026/10/03
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛ… 2026/10/03
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАГЧИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТУРШИН НЭВТРҮҮ… 2026/10/03
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08