ХАНГАЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ХОЙД БОЛОН ЗҮҮН ХЭСГЭЭР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦАС ОРНО

Admin
2 цагийн өмнө

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Аравдугаар сарын 2-ны өдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.  

10-р сарын 2-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна. 

2026 оны 10-р сарын 3-наас 2026 оны 10-р сарын 7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 

 2-3-ны шөнө Архангай, Өвөрхангайн зарим, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь ихэнх сумд, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар, 3-ны өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн зарим, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-17.0 мм, 06-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Завханы зарим, Говь-Алтайн хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 3-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 6-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 4-д нутгийн баруун хэсгээр, 5, 6-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 1 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 1 цагийн өмнө
ХАНГАЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ХОЙД БОЛОН ЗҮҮН ХЭСГЭЭР БОР… 2 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 11 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 12 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 13 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 14 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 15 цагийн өмнө
Г.ГАНХУЯГ СОНГОМОЛ БӨХИЙН ТӨРӨЛД АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 16 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 16 цагийн өмнө
Т.АРИУНЗАЯА АЗИЙН НААДМЫН МӨНГӨН МЕДАЛЬ 18 НАСАНДАА ХҮРТЛЭЭ 17 цагийн өмнө
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА 17 цагийн өмнө
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАВ Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД, ЗАВХАНЫ ХОЙД СУМД, УВС, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ ГАЗРААР БОР… Өчигдөр
АЙЧИ НАГОЯА-2026: МОНГОЛЫН И-СПОРТЫН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
КАЗИРБЕКИЙН ЁОЛК АЗИЙН НААДМААС АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026: Г.НАРАНЦЭЦЭГ МОНГОЛЫН БАГИЙН 3 ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙГ А… Өчигдөр
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨ… Өчигдөр
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ Өчигдөр
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМТЭЙ САНХҮҮЖҮҮЛЭХ ТОГТОЛЦООНЫ ХЭРЭГЖИЛТИЙН Ү… 2026/09/30
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2026/09/25
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 2026/09/28
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
OРENAI CHATGPT ХЭРЭГЛЭГЧДИЙН 53 ЗУРГИЙГ АГЕНТУУД ЗАДРУУЛСАН ГЭЖ МЭДЭГД… 2026/09/26
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 2026/09/24
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 2026/09/23
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛ… 2026/09/25
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 2026/09/24
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
ТӨСВИЙН ТОДОТГОЛТОЙ ХАМТ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ҮЗЭ… 2026/09/26