ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ ОНЦЛОВ

Admin
40 минутын өмнө

Монгол Улсын дээд шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Улсын дээд шүүх, Шүүхийн академиас хамтран “Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж байна.

Хурлыг нээж, ерөнхий чиглүүлэгч Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатар “Өнөөдөр бид шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн хурлаар хүний эрхийг хангасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, олон улсын туршлагын үндсэн дээр тодорхой шийдэл дэвшүүлэхээр зорьж байна. Үндсэн хуралдаан маань Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах суурь зарчмуудын хэрэгжилтийг үнэлж, зайлшгүй баримтлах “Наад захын шаардлага” (minimum standard)-ыг тодорхойлохыг зорин “Процессын шударга ёсны үндэс: талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдвийн доор явагдах бол, салбар хуралдаанууд нь эрүү, иргэн, захиргааны салбар тус бүрт баримтлах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг тодорхойлж, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой байна” гэдгийг онцлоод хэлэлцүүлгийн үндсэн болон салбар хуралдаануудын сэдэв,  оролцогчдыг танилцуулсан юм.

Хурлын үндсэн хуралдааны эхний илтгэлийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болон хэргийн оролцогчийн эрхийн баталгаа” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал, дүгнэлтээ танилцуулав.

Энэ үеэрээ тэрбээр өмгөөлөх болон яллах талын тэнцвэртэй байдлыг хангахын тулд дараах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох боломжтойг онцоллоо.

  • Нэгдүгээрт,  “хавтаст хэргийн нээлттэй байдал” (transparency of the case file or dossier)
  • Хоёрдугаарт, өмгөөлөх талын нотолгооны идэвхтэй оролцоог дэмжих
  • Гуравдугаарт, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг талуудын мэтгэлцээнд төвлөрсөн байдлаар дахин боловсронгуй болгох хэрэгтэйг дурдаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрхэн ямар хүрээ хязгаарт, ямар арга хэрэгслээр мэтгэлцэх зарчмыг илүү бэхжүүлж, талуудын тэнцвэртэй байдлыг хангах боломжтой вэ гэдэгт анхаарал хандуулах нь зүйтэй болохыг онцолсон юм.

Удаах илтгэлийг Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай илтгэгч профессор Маргарет Саттертвэйт ”Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлж, “Шүүхийн тогтолцооны шинэчлэл нь шүүгчдийн хараат бус, шударга байдлыг сулруулахад чиглэх ёсгүй. Төрийн албан тушаалтнууд шүүгчдийг олон нийтийн өмнө гүтгэх, худал мэдээлэл тараах нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлдөг бөгөөд энэ нь олон нийтийн дунд шүүгчдийн эсрэг сөрөг ойлголт үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн шүүгчид цахим орчинд дарамтад өртөж, тэдний гэр бүлийнхэн нь халдлагад өртөх явдал ч гарч байна. Ийм үйлдлүүдийг хэн нэгэн өндөр албан тушаалтны даалгавраар гүйцэтгэх нь бий. Үүний үр дүнд шүүхийн хараат бус байдлыг бууруулах, шүүх эрх мэдлийн хүчийг сулруулах эрсдэл бий болдог. Тиймээс шүүгчдийн эрхийг хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлж байх нь чухал” хэмээв.

Гурав дахь илтгэлийг Шүүхийн академийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг ”Шүүх эрх мэдлийн салбар дахь олон улсын түншлэл, өнөө ба ирээдүй” сэдвээр тус, тус хэлэлцүүлсэн юм. Тэрбээр хамтарч ажиллаж байгаа байгууллагуудынхаа талаар болон хамтын ажиллагааныхаа түүхэн замналын талаар мэдээлэл өгч, цаашид шүүх эрх мэдлийн салбарын олон улсын хамтын ажиллагаа зөвхөн бид юуг бусдаас сурах вэ гэдгээр хязгаарлагдахгүй, харин бид юуг хамтдаа бүтээж, түүнийгээ бусадтай хэрхэн хуваалцаж, шүүхийн хөгжилд ямар бодит хувь нэмэр болгон оруулах вэ гэсэн илүү өргөн хүрээний хандлага руу чиглэнэ. Энэ утгаараа олон улсын хамтын ажиллагааны амжилтыг зөвхөн хамтран зохион байгуулсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тоогоор бус, шүүгчийн мэргэжлийн чадавхад үзүүлсэн үр нөлөө, шүүхийн үйлчилгээ, хүртээмжид бий болгосон өөрчлөлт, шүүн таслах ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, тогтвортой түншлэлээр үнэлэх нь чухал гэдгийг тодотгосон юм.

Үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлж дууссаны дараа “Шүүх эрх мэдлийн салбарын эрх зүйн хөгжил, сургамж” сэдвээр  хэлэлцүүлэг өрнүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа болон ахмад шүүгч Т.Уранцэцэг, А.Доржготов, О.Зандраа нар панелистаар оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр ахмад шүүгчид эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, тэдгээрийн эрх зүйн хөгжлийн явцад хуримтлагдсан сургамж, цаашид анхаарч, боловсронгуй болгох шаардлагатай асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүхийн захиргааны байгууллагаас шүүхийн бие даасан, хараат бус үйл ажиллагааг дэмжих, шүүхийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа хуваалцлаа.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн хуралдааныг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах хааж, эрдэм шинжилгээний хурлын үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой, ач холбогдол бүхий илтгэлүүд хэлэлцүүлснийг онцлоод  олон улсын эрдэм шинжилгээний хурал салбар хуралдаануудаар үргэлжилж, оролцогчид холбогдох сэдвийн хүрээнд санал, байр сууриа солилцоно гэдгийг тэмдэглэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 40 минутын өмнө
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 42 минутын өмнө
П.ОРОСТОГОО ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… 3 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 6 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР НОЙТОН … 6 цагийн өмнө
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 21 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 23 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… Өчигдөр
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… Өчигдөр
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН Өчигдөр
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… 2026/09/23
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 2026/09/23
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… 2026/09/23
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 21 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13