Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО ОНЦОЛЖЭЭ


Дэлхийн таеквондогийн пүмсэгийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн хосын төрөлд түрүүлсэн Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нарын түүхийг worldtaekwondo.org сайтад онцолжээ. 

2012 онд төрсөн хоёр залуу тамирчин тэмцээний хоёр дахь өдөр аваргын төлөөх тоглолтод Тайландын хосыг ялж, Монголын пүмсэгийн түүхэнд онцгой амжилт үзүүлж, анхны аваргын алтан медалийг эх орондоо авчирсан юм.

О.Энх-Эрдэнийн хувьд гаргасан амжилтдаа тэр даруйдаа итгэж чадахгүй байсан гэнэ. “Зүүд шиг санагдсан. Бид түрүүлсэн гэдэгт итгэж чадахгүй, бодит зүйл шиг огт санагдаагүй” хэмээн тэр ярьжээ. Үр дүн албан ёсоор батлагдсаны дараа тэрээр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлсан байна. 

Хос тамирчид дараа нь гэр бүлийнхэн болон Монголын таеквондогийн холбооныхон руу утасдаж, баярт мэдээгээ хуваалцжээ. “Бүгд маш их баярласан. Манай гэр бүлийнхэн уйлсан, бид бүгдээрээ хамт уйлсан” хэмээн О.Энх-Эрдэнэ ярьсан байна. 

Тэдний энэхүү ялалт нь О.Энх-Эрдэнэ, Ц.Шинэ-Эрдэнэ нар 2025 оны тавдугаар сараас л хос болон хамт бэлтгэл хийж эхэлсэн гэдгээрээ бүр ч онцгой. Жил хагас хүрэхгүй хугацаанд тэд дэлхийн аварга болоход шаардлагатай харилцан итгэлцэл, ойлголцлыг бий болгож чаджээ. Тамирчдын хэлснээр хамтарсан бэлтгэл болон тэмцээнүүдийн явцад тэдний нөхөрлөл улам батжиж, өдгөө маш дотно найзууд болсон байна.

Хоёр тамирчин хоёулаа таеквондогийн замналаа кёруги буюу тулааны төрлөөр эхлүүлсэн ч дараа нь өөрсдөд нь илүү сонирхолтой санагдсан пүмсэ төрөлд төвлөрөхөөр шийджээ.

Ц.Шинэ-Эрдэнэ зургаа, О.Энх-Эрдэнэ найман настайгаасаа таеквондогоор хичээллэж эхэлсэн байна. О.Энх-Эрдэнэ өмнө нь Хонкгонгт болсон 2024 оны Дэлхийн таеквондогийн пүмсэгийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн хосын төрөлд оролцож байжээ. Харин энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн хоёр тамирчны хувьд төдийгүй Монголын пүмсэгийн түүхэнд амжилтын шинэ хуудас нээлээ. 

Тэдний энэ амжилт гэр бүлийнхэнд нь ч урам зориг өгчээ. Ц.Шинэ-Эрдэнэ нь гурван хүүтэй айлын дунд хүү бөгөөд түүний бага дүү мөн пүмсэгээр хичээллэдэг байна. Аваргын тоглолтын дараа дүү нь ахдаа “Би ч гэсэн нэг өдөр алтан медаль авна” гэж хэлсэн гэнэ.

Харин О.Энх-Эрдэнэ хоёр охинтой айлын бага нь бөгөөд түүний эгч мөн өмнө нь таеквондогоор хичээллэж байжээ.

Хос тамирчин аварга болоход нь дасгалжуулагчид, гэр бүлийнхэн болон таеквондогийн хамт олон асар их дэмжлэг үзүүлсэн гэдгийг онцолж, тэднээс зөвхөн нэг хүнийг хамгийн их тусалсан гэж нэрлэх боломжгүй хэмээн ярьсан байна.

Тэдний үлгэр дуурайл авдаг тамирчид ч ирээдүйн зорилгыг нь илтгэнэ.

О.Энх-Эрдэнэ нь 2024 оны Хонкгонгт болсон Дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн 30 хүртэлх насны ганцаарчилсан төрөлд түрүүлж, тэмцээний MVP болсон БНСУ-ын И Жү Ёныг үлгэр дуурайл болгодог. Харин Ц.Шинэ-Эрдэнэ нь өөрийн солонгос дасгалжуулагч И Жэ Вон-оос урам зориг авдаг байна. И Жэ Вон 2018 онд Тайпэйд болсон тэмцээнд эрэгтэйчүүдийн 30 хүртэлх насны ганцаарчилсан болон хосын төрөлд хоёуланд нь алтан медаль хүртэж байжээ.

Хоёр тамирчин аль хэдийн дараагийн том амжилтууддаа зорьж эхэлжээ. О.Энх-Эрдэнийн гол зорилго нь 2028 онд Турк улсад болох Дэлхийн таеквондогийн пүмсэгийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд алтан медаль авах юм. Харин Ц.Шинэ-Эрдэнэ цаашдын тэмцээнүүдэд алтан медалийн төлөө тууштай өрсөлдөнө гэдгээ хэлжээ.

Мөн хэрэв пүмсэ олимпын медальт төрөл болвол тэдний урт хугацааны хамтын мөрөөдөл нь Монгол Улсаа Олимпын наадамд төлөөлөн оролцох аж. Өөрсдийнх нь замналаар явахыг хүсэж буй залуу тамирчдад Ц.Шинэ-Эрдэнэ "Хэрэв тууштай хөдөлмөрлөж, зорилгодоо төвлөрч чадвал та ч бас медаль авч чадна” хэмээн хэлж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23