ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ


Гайхалтай сайхан хун шувууны чуулган бол нүүдэлллэн нисэхдээ бэлдэн буй үйл явцынх нь нэгээхэн хэсэг юм.

Манай орны хун нь шинжлэх ухаанаар бол туйлын буюу тундрын хун юм. Ихэвчлэн Австралийн эрэгт очиж өвөлжөөд эргэж ирдэг эдгээр хун нь манайх уу, эсвэл Австралийнх уу? Төрөлх нутаг нь манай Монгол Улс гэж зарим хүн үздэг. Учир нь зуны цагт манайд ирэхдээ өндөглөдөг учир энд төрсөн гэж үзэхээс аргагүй юм.

Хун уг нь нугасны бүлгийн шувуу гэдгийг үзэмж талаас нь хардаг хүмүүс төдийлөн мэдэхгүй. Хун гэнэтийн элдэв зүйл тохиолдохгүй бол 36 насалдаг аж. Манайд цагаан хун ирдэг бол хар хун ч бас байдаг. Хунт нуурын хар, цагаан хоёр хун ч бас учиртай л байх нь. Хар хун нь тас хар бие дээрээ нарийн улаан судалтай гоёмсог амьтан байдаг гэнэ. Хар хун нүүдэллэдэггүй, зөвхөн Австралид амьдардаг.  Тиймээс Монголд хар хун ирэхийг харсан гэдэг хүмүүсийн яриа худал  бөгөөд тураг гогойтой андуурах тохиолдол цөөнгүй бий.

Ер нь манай улсад гангар, гунгар, хуруут хэмээх гурван төрлийн хун ирдэг гэнэ.  Гангар хунгийн хошууны үзүүр хөө шиг хар, хуруут хунгийн хошууны үзүүр улаан, гунгар хун нь энэ хоёроосоо жижиг биетэй байдаг аж.

Хун гуужих үедээ бүх өд нь зэрэг унаж, нисч чадахаа больдог бөгөөд нүцгэрсэн хун нуур орчмын хөл хүрэхээргүй зэгс шагшуурга, намагтай газар нуугдана.  Зургадугаар сард нуурын арал, бөглүү газарт метр хэр өндөртэй үүр засаж өндөглөдөг. Дөрөв таван өндөг гаргах бөгөөд ээж нь дөч орчим хоног дарж дэгдээхэй болгоно. Дэгдээхэй рүү нь дайрсан хүн, араатан амьтныг далавчаараа унатал алгадаж, айлгаж үрээ хамгаалдаг амьтан.

Халуун орноос нүүдэллэн ирсэн хунгууд зундаа өөрийн гэр бүлээрээ тус тусдаа энд тэндхийн нууранд амьдардаг. Харин намар болмогц тэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нууранд цуглардаг. Хунгийн чуулган үнэхээр үзэмж төгс бөгөөд олон ч хүн сайхныг нь харахаар зорьж очих нь бий.

Хунгууд алс нисэх бэлтгэлээ базаахын тулд чуулдаг. Зундаа төрсөн үр зулзагаа нислэгт сургах нь энэ үеийн гол хийх ажлын нэг байдаг аж. Хунгийн чуулганыг ажин байхад шувууд үе үе нисэж буугаад байдаг нь үүнд л зориулсан дасгал сургуулилт гэж хэлж болно.

Шувууд нэг л өдөр нисэн одож, өнчин нуур үлдэж хоцордог. Нисэхдээ хошууран ниснэ. Хамгийн түрүүнд нисэж яваа шувуу байнга солигддог бөгөөд энэ нь бидний боддогоор толгойлогч нь юм. Гэхдээ тэргүүлэн нисэж яваа шувууд байнга солигддог, учир нь толгойд нисэж яваа шувуунд агаарын урсгалын эсэргүүцлийг дарах үүрэг оногддог бөгөөд эцэж сульддаг байна.

Хунгийн чуулган нэг л өдөр нисэн одоод энэ ганган амьтад олон мянган км маш хүнд хэцүү замыг туулж халуун орондоо буцан очдог. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23