АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРМЫГ ХӨРӨНГӨ, ЧИНЭЭГЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ШИНЖТЭЙ БАЙНА ГЭЖ ХЗДХЯ ДҮГНЭВ


Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор  Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн дугаарыг 730 мянгаас илүүгүй байхаар тогтоосон. Энэ тогтоол 11 дүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай" Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Шалгуур үзүүлэлттэй холбоотой тус захирамжийн талаар Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүсэлт хүргүүлсэн аж.

Улаанбаатар хотод оршин суух иргэдийн зүгээс шинээр машин худалдан авч өмчлөх эрх нь хязгаарлагдах, сар бүр машины дугаар авах дараалалд орох, дараалал олгох төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, дугаарын хууль бус худалдаа, авлига нэмэгдэх, машины худалдаа эрхэлдэг олон иргэд энэ зах зээлд чөлөөт өрсөлдөх боломж хомс болсноор чөлөөт зах зээл хумигдах, том хэдэн компаниудад давамгай байдал үүсгэх зэрэг олон сөрөг үр дагавар үүсэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буйгаа хүсэлтэд илэрхийлжээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлах төдийгүй иргэдийн эдийн засаг, нийгмийн харилцаанд саад хориг учруулсан, авлига, хүнд суртал гарах нөхцөл бүрдүүлсэн, уг журамтай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийж санал авах ажил хийгээгүй зэрэг нь холбогдох хуулийн шаардлагыг хангахгүй байх уг захирамжийг бүртгэхээс татгалзахыг хүссэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас захирамжийг хянаад Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарт дүгнэлт хүргүүлжээ. Дүгнэлтэд олон зүйл тусгагдсаны заримаас дурдвал:

  • Хүсэлт гаргасан иргэн хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх,
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх гэж заасан нь хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байна гэжээ.

Мөн авлига, хүнд суртал үүсгэх магадлалтай байх тул аль болох хүний оролцоогүйгээр системээр эрэмбэлэх, түүнчлэн энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байлгах талаарх нөхцөлийг тусгахыг дүгнэлтэд дурдсан байна.

Түүнчлэн нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийхээр заасан. Аль бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулсан, ямар санал гарсан, тэдгээрийг шийдвэрт хэрхэн тусгасан, тусгаагүй бол яагаад тусгаагүй талаарх мэдээллийг хийж ирүүлээгүй байгааг дурджээ.

Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт хамгийн бага халдах боломжийг эрэлхийлэх, тэдгээрээс ирүүлсэн саналыг үндэслэл бүхий нотолгоо, тайлбараар хэм хэмжээний актад тусгах эсэхийг шийдэхийг зорих ёстой. Харин тэдгээрийн өгсөн эсрэг саналыг тусгаагүй бол үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлах ёстойг ч мөн сануулсан байна.

Дүгнэлтэд заасан зарчлийг арилган, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос ирүүлсэн гомдлыг хянан үзэж, хуульд заасан хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, уг шийдвэрийг шинэчлэн баталж, хянуулж бүртгүүлэхээр ирүүлэх  шаардлагатайг мөн дурджээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23