ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИВ

Admin
1 цагийн өмнө

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг хуульд заасан цаглаврын дагуу Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.09.30/ өргөн мэдүүллээ.  

Монголбанкны шинэ удирдлагын баг өмнөх жилүүдийн бодлогын хэрэгжилт, сургамжид тулгуурлан Төв банкны дунд хугацааны зорилт, хөгжлийн чиглэлийг тодорхойлж, 2026–2030 оны стратегийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулан боловсруулсан 2027 оны Үндсэн чиглэл нь үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ Төв банкны засаглал, хараат бус байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм. 

Монголбанкны Ерөнхийлөгч төслийг өргөн барих үеэрээ инфляцыг зөвхөн бодлогын хүүгээр удирдахаас илүүтэй төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, санхүүгийн сахилга батыг хангах, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг хөгжүүлэх зэрэг цогц шинэчлэлд анхаарч байгааг онцоллоо. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төсөлд үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ингэхдээ бодлогын арга хэмжээний хэрэгжилтийг хэмжих, хариуцлагыг тодорхой болгох, инновац, технологийн шийдлийг үе шаттай нэвтрүүлэхэд анхаарч байна.  

Үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд  инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, төгрөг болон валютын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангахад зорьж байна.  Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд хяналт шалгалтын зохицуулалтыг Базелын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг нэвтрүүлэх, актив удирдлагын тогтолцоог бүрдүүлэхээр тусгалаа. Түүнчлэн гадаадын банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чанаргүй зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах чанаргүй активын хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээг эхлүүлнэ. 

Мөн цахим залилан, санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ банк, санхүүгийн салбарын мэдээллийг шуурхай ашиглаж, технологийн шийдэлд тулгуурлан эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг нэмэгдүүлнэ. Төлбөрийн системийн хүртээмж, үр ашиг, найдвартай байдлыг сайжруулахад мөн анхаарна. 

Монголбанк 2027 онд эдгээр бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ институтийн хараат бус байдал, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлж, технологид суурилсан Төв банкны тогтолцоонд үе шаттай шилжих замаар “Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан Төв банк” болох дунд хугацааны зорилтоо хэрэгжүүлэхээр тусгажээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨ… 1 цагийн өмнө
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 2 цагийн өмнө
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМТЭЙ САНХҮҮЖҮҮЛЭХ ТОГТОЛЦООНЫ ХЭРЭГЖИЛТИЙН Ү… 6 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН … 7 цагийн өмнө
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД МОНГОЛБАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА… 20 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗЭЭ БОРЛУУЛЖ ЭХЛЭВ Өчигдөр
УИХ-ЫН ЦАХИМ ПЛАТФОРМ ШИНЭЧЛЭГДЭВ Өчигдөр
​ МИАТ-ИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗИЙГ TOKI АППЛЕЙКШНААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Өчигдөр
С.МОЛОР-ЭРДЭНЭ: НАМАЙГ ХОРИХ ШАЛТГААН БОЛОХ БОДИТ БАРИМТ ГЭХ ЮМ ЮУ БАЙ… Өчигдөр
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН УРАМШУУЛЛЫН ТАЛААР НЭГДСЭН МЭДЭЭЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 2-4 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЛТНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ОЛБОРЛОЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙ… Өчигдөр
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ШҮҮХИЙН ЗОРИУЛАЛТТАЙ АНХНЫ БАРИЛГА АРХАН… Өчигдөр
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ТӨРӨӨС ОЛГОЖ БУЙ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН АСУ… Өчигдөр
ХИЛЭЭ, ЭХ ОРНОО ХӨГЖМИЙН АЯЛГУУГААР УРЛАСАН ХУРАНДАА 2026/09/28
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 2026/09/28
УЛААНБААТАРТ УУЛААРАА ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН 2026/09/28
OPENAI ХАМГИЙН СҮҮЛИЙН ЗАГВАРУУДАА СУРГАХ АЖЛЫГ ЗОГСООВ 2026/09/27
УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО 2026/09/27
OРENAI CHATGPT ХЭРЭГЛЭГЧДИЙН 53 ЗУРГИЙГ АГЕНТУУД ЗАДРУУЛСАН ГЭЖ МЭДЭГД… 2026/09/26
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2026/09/25
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 2026/09/24
OРENAI CHATGPT ХЭРЭГЛЭГЧДИЙН 53 ЗУРГИЙГ АГЕНТУУД ЗАДРУУЛСАН ГЭЖ МЭДЭГД… 2026/09/26
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 2026/09/23
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18