Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн дурандаа буулгасан “Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмын тэкболын тэмцээний үеэрх торгон агшны зургуудыг толилуулж байна.
“Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмын тэкболын тэмцээн өчигдөр /2026.09.17/ эхэлж, Монгол Улсаас эрэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Чингүүн, эрэгтэй хосын төрөлд Г.Чингүүн, Н.Цэцэнбэрх нар өрсөлдлөө. Тэд анх удаагаа Шар тивийн наадамд хүч сорьж байна.







Г.Чингүүн ганцаарчилсан төрөлд “А” хэсэгт Ирак, Кувейт, Мьянмар, Киргизстаны тамирчидтай өрсөлдсөн бол эрэгтэй хосын төрөлд Г.Чингүүн, Н.Цэцэнбэрх нар Япон болон Кувейтийн багуудтай тоглов.



Тэкбол бол хөлбөмбөг, ширээний теннис болон фристайлын ур чадварыг хослуулсан, хурд, авхаалж самбаа, техник шаарддаг, үзүүштэй спортын төрөл юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна