БАЯН-ӨЛГИЙ, ХОВД, ЗАВХАНЫ ХОЙД СУМД, УВС, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО

Admin
2 цагийн өмнө

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг анхааруулж байна.

10-р сарын 1-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баян-Өлгий, Ховд, Завханы хойд сумд, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6...+11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +18...+23 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. +9...+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. +7...+9 градус дулаан байна.

2026 оны 10-р сарын 2-ноос 2026 оны 10-р сарын 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

1-2-нд шилжих шөнө Завханы зүүн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булганы зарим сумдаар,

2-ны өдөр Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булган, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно.

2-3-нд шилжих шөнө Дундговь, Говьсүмбэр, Дорноговь ихэнх сумд, Сүхбаатарын баруун, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим сумдаар,

3-ны өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 2-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 03-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна. 04-д нутгийн баруун хэсгээр, 05-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАВ 1 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД, ЗАВХАНЫ ХОЙД СУМД, УВС, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ ГАЗРААР БОР… 2 цагийн өмнө
АЙЧИ НАГОЯА-2026: МОНГОЛЫН И-СПОРТЫН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 16 цагийн өмнө
КАЗИРБЕКИЙН ЁОЛК АЗИЙН НААДМААС АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ 17 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026: Г.НАРАНЦЭЦЭГ МОНГОЛЫН БАГИЙН 3 ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙГ А… 19 цагийн өмнө
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨ… 21 цагийн өмнө
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 21 цагийн өмнө
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМТЭЙ САНХҮҮЖҮҮЛЭХ ТОГТОЛЦООНЫ ХЭРЭГЖИЛТИЙН Ү… Өчигдөр
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН … Өчигдөр
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД МОНГОЛБАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА… Өчигдөр
МИАТ СИНГАПУР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗЭЭ БОРЛУУЛЖ ЭХЛЭВ Өчигдөр
УИХ-ЫН ЦАХИМ ПЛАТФОРМ ШИНЭЧЛЭГДЭВ Өчигдөр
​ МИАТ-ИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗИЙГ TOKI АППЛЕЙКШНААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 2026/09/29
С.МОЛОР-ЭРДЭНЭ: НАМАЙГ ХОРИХ ШАЛТГААН БОЛОХ БОДИТ БАРИМТ ГЭХ ЮМ ЮУ БАЙ… 2026/09/29
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН УРАМШУУЛЛЫН ТАЛААР НЭГДСЭН МЭДЭЭЛ… 2026/09/29
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 2-4 ХЭМ ДУЛААН 2026/09/29
АЛТНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ОЛБОРЛОЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙ… 2026/09/28
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ШҮҮХИЙН ЗОРИУЛАЛТТАЙ АНХНЫ БАРИЛГА АРХАН… 2026/09/28
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ТӨРӨӨС ОЛГОЖ БУЙ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН АСУ… 2026/09/28
ХИЛЭЭ, ЭХ ОРНОО ХӨГЖМИЙН АЯЛГУУГААР УРЛАСАН ХУРАНДАА 2026/09/28
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2026/09/25
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 2026/09/24
OРENAI CHATGPT ХЭРЭГЛЭГЧДИЙН 53 ЗУРГИЙГ АГЕНТУУД ЗАДРУУЛСАН ГЭЖ МЭДЭГД… 2026/09/26
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 2026/09/23
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 2026/09/28
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 2026/09/24
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛ… 2026/09/25
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18