Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Өнөөдөр /2026.09.30/ Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг анхааруулж байна
9-р сарын 30-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...+8 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +15...+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +5...+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +5...+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +3...+5 градус дулаан байна.
2026 оны 10-р сарын 1-нээс 2026 оны 10-р сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-р сарын 30-наас 10-р сарын 1-нд шилжих шөнө Увсын зарим сумд, Завхан, Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 1-ний өдөр Увс, Хөвсгөлийн зарим сумд, Завхан, Булганы хойд сумдын нутгаар, 1-2-нд шилжих шөнө Архангайн ихэнх сумд, Завханы зүүн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумд, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдаар, 2-ны өдөр Архангай, Дорноговийн ихэнх сумд, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 3-нд Төв, Дундговийн зарим сумд, Дорноговь, Сүхбаатарын ихэнх сум нутгаар 0.0-6.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулс болон тал газрын нутгаар, 2-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 03-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө хүйтэн хэвээр Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна. 03-д нутгийн баруун хэсгээр, 04-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна