С.МОЛОР-ЭРДЭНЭ: НАМАЙГ ХОРИХ ШАЛТГААН БОЛОХ БОДИТ БАРИМТ ГЭХ ЮМ ЮУ БАЙГАА ЮМ БЭ?

Admin
1 цагийн өмнө

Философич С.Молор-Эрдэнэ хорих ангиас захидал бичжээ.

"Миний бие Санжаадоржийн Молор-Эрдэнэ 64 настай. Өнөөдрийг хүртэл ном бичиж, уншиж ирлээ. Нэг ч хором юу ч бичихгүй, бодохгүй, төвлөрөхгүй өнгөрөөж чаддаггүй. Надад авч буй эрх чөлөөг боож хааж байгаа явдал тэсвэрлэхийн аргагүй байна.

Би 19 настайдаа Герман оронд суралцахаар явж улмаар 2 салбарт докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн 20 гаруй жил улс орондоо зориулан ардчилсан нийгэмд хэрэгжүүлж боловсронгуй болгохын төлөө соён гэгээрүүлэх ажил хийж ирлээ. 30 гаруй ном бичсэн.
Үнэхээр намайг хардаж сэрдэж байгаа бол яагаад хорихгүйгээр гадуур шалгаж болохгүй гэж. Би маш их гомдолтой байна. Намайг хорих шалтгаан болох бодит баримт гэх юм юу байгаан бэ? Ердөө л үзэл бодол хорих шалтгаан гэж үү? Би философичийн ажлаа л хийсэн.
Дэлхий нийтийн сэхээтнүүдийн эрхэмлэдэг соёл дэвшил болох олон үзэл бодлоос нийгэм урагшлахад онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Үүнийг би эх орондоо хэрэгжүүлэхийг зорьдог. Ийм сайхан үйл хэргийг хорьж, замыг хааж хэзээ ч болохгүй.
Үзэл бодол олон байж чөлөөтэй илэрхийлэх боломж бол ардчилсан нийгмийн үнэт зүйл.
Сар гаруй хугацааны өмнө ИЗНН-аас намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зарлангуут улстөржүүлж эхэлсэн бөгөөд 1 жил хагасын өмнө ярьсан үзэл бодлыг гуйвуулж, олон нийтэд сөрөг ойлголтууд өгснөөр үйл явдал өрнөж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдэгдэл хийж хорих тухай би яриагүй гэж байсан.
Надад тэсэхийн аргагүй байна. Энэ балмад үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна.

Хорих 461-р хорих анги.
2026.09.28
Доктор С.Молор-Эрдэнэ" гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ МИАТ-ИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗИЙГ TOKI АППЛЕЙКШНААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 1 цагийн өмнө
С.МОЛОР-ЭРДЭНЭ: НАМАЙГ ХОРИХ ШАЛТГААН БОЛОХ БОДИТ БАРИМТ ГЭХ ЮМ ЮУ БАЙ… 1 цагийн өмнө
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН УРАМШУУЛЛЫН ТАЛААР НЭГДСЭН МЭДЭЭЛ… 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 2-4 ХЭМ ДУЛААН 2 цагийн өмнө
АЛТНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ОЛБОРЛОЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙ… 17 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ШҮҮХИЙН ЗОРИУЛАЛТТАЙ АНХНЫ БАРИЛГА АРХАН… 19 цагийн өмнө
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ТӨРӨӨС ОЛГОЖ БУЙ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН АСУ… 19 цагийн өмнө
ХИЛЭЭ, ЭХ ОРНОО ХӨГЖМИЙН АЯЛГУУГААР УРЛАСАН ХУРАНДАА 20 цагийн өмнө
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ УУЛААРАА ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН Өчигдөр
OPENAI ХАМГИЙН СҮҮЛИЙН ЗАГВАРУУДАА СУРГАХ АЖЛЫГ ЗОГСООВ Өчигдөр
УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО 2026/09/27
OРENAI CHATGPT ХЭРЭГЛЭГЧДИЙН 53 ЗУРГИЙГ АГЕНТУУД ЗАДРУУЛСАН ГЭЖ МЭДЭГД… 2026/09/26
ТӨСВИЙН ТОДОТГОЛТОЙ ХАМТ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ҮЗЭ… 2026/09/26
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨРИЙН ХЯМРАЛ, ТӨСВИЙН БОДЛОГЫН ТАЛААР… 2026/09/26
ТӨВ, ДАРХАН, СЭЛЭНГЭ, ДУНДГОВЬ, ДОРНОГОВЬ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ЗАРИМ СУМД… 2026/09/26
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛ… 2026/09/25
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2026/09/25
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2026/09/25
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 2026/09/24
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 2026/09/23
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 2026/09/24
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17