НИЙСЛЭЛИЙН ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ АТГ-Т ШАЛГУУЛНА


Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригджээ.

Газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна гэж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2024.03.18/ мэдэгдсэн байна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна гэж онцолжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас дараах шийдвэрүүдийг үндэслэн бусдад шилжүүлсэн байна. Үүнд:

1. Нийслэлийн Засаг даргын 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
2. Нийслэлийн Засаг даргын 2007.09.03-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40.000 ам метр газрыг Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20.000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008.08.25 оны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017.04.14 оны А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.
3. Нийслэлийн Засаг даргын 2008.09.05-ны өдрийн 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10.000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн байна. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
4. Нийслэлийн Засаг даргын 2009.07.29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар Үйлчилгээ, орон сууцны зориулаалтаар эзэмшүүлэхээр 40.000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн. “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
5. Нийслэлийн Засаг даргын 2009.12.14-ний өдрийн 672 дугаар захирамжаар Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013.12.04-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
6. Нийслэлийн Засаг даргын 2011.02.08-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.
7. Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямаг нэгэн үйл ажиллагаа яваалаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
8. Нийслэлийн Засаг даргын 2017.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-нд Биеийн тамир, спорт зориулалтаар 891 амметр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 1 цагийн өмнө
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 4 цагийн өмнө
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 4 цагийн өмнө
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 5 цагийн өмнө
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 6 цагийн өмнө
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 7 цагийн өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 7 цагийн өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 21 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… Өчигдөр
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… Өчигдөр
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/04
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23