Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Өнөөдөр /2026.09.26/ газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж болзошгүй тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
9-р сарын 25-ны 20 цагаас 09-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв аймаг, Дархан, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9...+14 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.
2026 оны 9-р сарын 27-ноос 2026 оны 10-р сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм, 27-28-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булганы зарим сумд, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумд, Архангай, Сэлэнгийн ихэнх сумдаар 0.0-8.0 мм, 28-нд Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас, 29-нд Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 30-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, агаарын температур 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна