МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Admin
37 минутын өмнө

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурал, Тамгын газраас өнөөдөр (2026.09.25) ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалт арга хэмжээг нээж хэлсэн үгийнхээ эхэнд, Монгол төрийн эрх барих хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх дээд байгууллагын парламентад Ардын Их Хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, Тамгын газарт ажиллаж байсан нийт ахмадууд, азай буурлуудадаа Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлэв.


Ахмад настнаа хүндэтгэх, тэднийхээ хөдөлмөр, нийгэмд оруулсан хувь нэмэр, амьдралын арвин туршлагаас суралцах нь зөвхөн нэгэн өдрийн тэмдэглэлт үйл явдал бус, хүн ёсны жудаг, монгол үндэстний уламжлалт ухаан, амьдралын гүн философи гэдгийг Улсын Их Хурлын дарга  энэ үеэр онцлон тэмдэглэв.  



Мөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал байгуулагдсаны ойг хэдхэн хоногийн өмнө тэмдэглэн өнгөрүүлснийг Улсын Их Хурлын дарга дурдаад, нам, бүлэг, фракц, жигүүрийн явцуу эрх ашиг, хувийн сонирхолд хөтлөгдөхгүйгээр улс орон, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулж, дайчлан ажиллаж, зөвшилцөж, зөвийг олж ажилладаг парламент ёсны сайн уламжлалыг Улсын Бага Хурлаас эхлэн өдгөө найм дахь удаагаа Монгол Улсын Их Хурал төгөлдөржүүлэн залгамжилж явааг дуулгалаа.

Туршлагатай парламентчид, Тамгын газрын  ахмад буурлууд ард түмнийхээ итгэлийг дааж, нийгмийн олон талын дуу хоолойг сонсон, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, төрийн бодлого шийдвэрээ гаргаж ирсэн үнэ цэнтэй уламжлалыг үлдээсэнд чин сэтгэлээсээ талархаж явдгаа  Улсын Их Хурлын дарга онцолсон. 



Иргэдийнхээ санаа бодол, амьдралд тулгамдсан асуудлыг сонсож, түүнд тулгуурлаж шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж ажиллаж буйгаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тодотгоод, энэ хүрээнд өнгөрсөн хаврын чуулганаас эхлээд “Нээлттэй парламент” шинэчлэлийн хөтөлбөрийг дэвшүүлсэн талаараа танилцуулав. Хөтөлбөрийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг зөвхөн нээлттэй мэдээлдэг бус иргэддээ оролцуулдаг, сонсдог, тэдний хяналт тавих боломжийг олгоход чиглэж, төрийн үйлчилгээний “И-Монголиа” системд “УИХ таныг сонсож байна” цэсийг нэвтрүүлсний зэрэгцээ  “Нээлттэй парламент” танхимыг нээж, Улсын Их Хурлын гишүүд, иргэд хоорондоо чөлөөтэй уулзаж, санал солилцох боломжийг нэмэгдүүлсэн зэргээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан.



Түүнчлэн иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан зээлийн хар жагсаалт, орон сууцны захиалгын луйвар, цахим гэмт хэрэг зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр эрх зүйн орчныг сайжруулахаар гишүүдээс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэж буй талаараа дуулгав.

Ахмад настнаа хүндэтгэн хүлээн авах арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ш.Раднаасэд, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Ахмадын хорооны дарга Ц.Шаравдорж нар болон Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн мөн Тамгын газарт ажиллаж байсан нийт 120 гаруй ахмад оролцов.  





Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд хуран цугласан Улсын Их Хурал, Тамгын газрын ахмад настнуудыг төлөөлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Ахмадын хорооны дарга Ц.Шаравдорж, Улсын Их Хурлын гишүүн асан Ч.Авдай нар үг хэлж, санал бодлоо илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛ… 37 минутын өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2 цагийн өмнө
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2 цагийн өмнө
П.ОРОСТОГОО ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… 4 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 8 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР НОЙТОН … 8 цагийн өмнө
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 23 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… Өчигдөр
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… Өчигдөр
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН Өчигдөр
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… 2026/09/23
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… 2026/09/23
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… 2026/09/23
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 2026/09/23
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 23 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13