Пүмсэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн хөвгүүдийн ганцаарчилсан пүмсэ төрөлд Монгол Улсын Пүмсэ шигшээ багийн тамирчин, шинэхэн дэлхийн аварга Ц.Шинэ-Эрдэнэ амжилттай өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ.
Ц.Шинэ-Эрдэнэ хэсгийн шатанд Колумб болон Дэлхийн таеквондогийн холбооны нэрийн дор оролцож буй тамирчдыг ялж, улмаар Тайвань, Мексик улсын тамирчдыг ялснаар финалын шатанд шалгарсан юм.
Улмаар финалын шатанд БНСУ-ын тамирчинтай амжилттай өрсөлдөж, ганцаарчилсан төрөлд Дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн боллоо.
Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж Монголын пүмсэ спортын түүхэнд шинэ хуудас нээсэн Ц.Шинэ-Эрдэнэ болон түүний багш, дасгалжуулагч, нийт баг хамт олонд халуун баяр хүргэе.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна