ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭРИЙГ ТООГ 15-30 ХУВЬ БУУРУУЛНА


2030 он гэхэд Оросын шүүгчдийн 95 гаруй хувь нь хиймэл оюун ухаан суурилсан үйлчилгээг ажилдаа ашигладаг болох гэнэ. Хиймэл оюун ухааны тусламжтай боловсруулсан процессын баримт бичгийн төслийн эзлэх хувь 30–50 хувьд хүрнэ гэх зорилтот үзүүлэлтийг энэ есдүгээр сард Дээд шүүхийн дарга Игорь Красновын баталсан “Шүүн таслах ажиллагаанд хиймэл оюуны технологи нэвтрүүлэх үзэл баримтлал”-д тусгажээ.

Уг үзэл баримтлалын дагуу 2030 он гэхэд шүүхийн хиймэл оюуны үйлчилгээг ашигласнаар энгийн хэргийг шийдвэрлэх хугацааг гуравны нэгээр богиносгож, хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн тоог 15–30 хувиар бууруулах зорилт тавьсан байна.

Мөн хиймэл оюун ухаан нь шүүх хуралдааны тэмдэглэл боловсруулах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, хэргийн материал дахь зөрчилдөөн болон үл нийцлийг илрүүлэх зэрэг ажлыг бараг бүрэн хариуцахаар төлөвлөжээ. 

Цахимжуулалтын төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг Дээд шүүхийн дэргэд шинээр байгуулсан Хиймэл оюуны салбар дахь шүүхийн чадамжийн төв хариуцах бөгөөд тус төвийн даргаар Дээд шүүхийн шүүгч Денис Кунев томилогджээ. Тэрээр өмнө нь ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын мэдээлэл, шинжилгээний удирдлагыг тэргүүлж байсан аж.

Баримт бичигт хиймэл оюун ухааны технологийг шүүн таслах ажиллагаанд нэвтрүүлэх гол зорилго нь шүүхийн тогтолцооны чадавхыг нэмэгдүүлэх явдал гэж онцолжээ. Үүний зэрэгцээ нейрон сүлжээг ашиглах үндсэн зарчмын нэг нь хиймэл оюун ухаан шүүгчийг орлох бус, зөвхөн туслах үүрэгтэй байх явдал юм.

Мөн систем ил тод байх ёстой. Өөрөөр хэлбэл алгоритмын ажиллагаа ойлгомжтой, шалгах боломжтой байх бөгөөд хиймэл оюун ухаантай хийсэн харилцан үйлдэл бүрийг бүртгэж байх аж. Өөр нэг чухал зорилт нь гарсан үр дүнгийн үнэн зөв байдлыг хангаж, боломжит алдаанаас сэргийлэх явдал юм. Иймээс хиймэл оюун ухааны системийн боловсруулсан үр дүн бүрийг баталгаажуулж шалгах ёстой гэнэ. Түүнчлэн технологийн хараат бус байдлын зарчмын дагуу хиймэл оюун ухааны салбарт дотоодын технологи, шийдлийг түлхүү ашиглахаар тусгажээ.

Өнгөрсөн долоо хоногт БРИКС-ийн орнуудын Дээд шүүхийн дарга нарын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Игорь Краснов Оросын шүүхүүдэд одоогоор үндэсний дөрвөн хиймэл оюун ухааны загварыг туршилтаар ашиглаж байгаа бөгөөд ирээдүйд шүүн таслах ажиллагааны бүх шатанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн байна.

Батлагдсан үзэл баримтлалд зааснаар хиймэл оюун ухаан нь эхний ээлжид баримт бичгийн анхан шатны боловсруулалтад туслах юм.

Үүнд:

  • хэргийн ангиллыг тодорхойлох,

  • харьяаллыг шалгах,

  • баримт бичиг тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах,

  • нэхэмжлэл гаргагчид учирч болох эрсдэлийг урьдчилан үнэлэх зэрэг ажил багтана.

Ингэснээр шүүхийн аппаратын ачааллыг бууруулах боломжтой гэж үзжээ.

Мөн хэргийг төвөгтэй байдлын түвшнээр нь автоматаар ангилах нь бичиг хэргийн боловсруулалтын хугацааг багасгана. Үүнээс гадна яриа таних технологид суурилсан автомат тэмдэглэл хөтлөлт, хэргийн нөхцөл байдал, нотлох баримт болон бусад материалд дүн шинжилгээ хийх нь шүүх ажиллагааг хурдасгана гэж үзэж байгаа аж.

Хиймэл оюун ухаан нь шүүгчид зориулж:

  • нэхэмжлэлийн товч агуулгыг бэлтгэх,

  • тал бүрийн байр суурийг хураангуйлан танилцуулах,

  • хэргийн материалд тулгуурлан үйл явдлын цаг хугацааны дарааллыг автоматаар гаргах боломжтой байхаар төлөвлөжээ.

Үүнээс гадна өмнөх ижил төстэй хэргүүдийг хайх, шийдвэрийн төслийг Дээд шүүхийн эрх зүйн байр суурьтай харьцуулах ажлыг ч хиймэл оюун гүйцэтгэнэ. Энэ нь шүүхийн практикийг нэг мөр болгох, хүчингүй болдог шийдвэрийн тоог бууруулахад тусална гэж үзэж байна.

Хиймэл оюун ухаан нь ял шийтгэл оногдуулахад туслах, шүүхийн актын төсөл боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэснээр шүүгч хэргийн гол агуулгад илүү анхаарах боломжтой болно. Мөн шүүхийн практикт хиймэл оюун ухаанаар  дүн шинжилгээ хийснээр шүүхийн алдааг илрүүлэх боломжтой гэж тооцжээ.

Үзэл баримтлалд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх үед үүсэж болох эрсдэлүүдийг мөн тусгасан байна.

Тухайлбал:

  • Хиймэл оюун ухаан  “хий юм зохиох” буюу буруу, зохиомол мэдээлэл гаргах магадлал — өндөр,

  • шүүгчийн бие даасан байдал болон санаачилга буурах магадлал — дунд,

  • шүүгчдийн шийдвэрт үндэслэн тэдний талаар профайл үүсгэх эрсдэл — харьцангуй бага гэж үнэлжээ.

Эдгээр эрсдэлийг бууруулахын тулд хиймэл оюун ухааны боловсруулсан үр дүнг шүүгч заавал шалгаж баталгаажуулах, шүүхийн мэдээллийн системийг тусгаарласан орчинд ажиллуулах, шүүгчдийг тусгайлан сургах арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Мөн шүүгч хиймэл оюун ухааны зөвлөмжийг хүлээж авахгүй тохиолдолд татгалзсан шалтгаанаа заавал тайлбарлах ёстой байхаар тусгажээ.

Шүүгчдийг профайлжуулах эрсдэлийг бууруулахын тулд шүүгч тус бүрээр нь хувийн дүн шинжилгээ хийхийг хориглох, аналитик мэдээлэлд тэдний хувийн мэдээллийг нууцлах санал гаргасан байна. 

2024 он хүртэл Оросын шүүхийн мэдээллийн технологийн хөгжлийн стратегийг тодорхойлж байсан гол баримт бичиг нь “Шүүхийн тогтолцоог хөгжүүлэх” холбооны зорилтот хөтөлбөр байжээ. Гэвч уг хөтөлбөр дууссан бөгөөд саяхныг хүртэл түүнийг орлох шинэ хувилбар гараагүй байсан юм.

Улсын их сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийн Төрийн болон орон нутгийн удирдлагын хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны практикийн төвийн тэргүүн Андрей Кашанины үзэж буйгаар, шинэ үзэл баримтлал нь нөлөөллийн цар хүрээгээрээ өмнөх холбооны хөтөлбөрөөс хавьгүй өргөн аж.

Тэрээр  “Энэ бол технологийн өөр түвшин. Үндсэн хөдөлгөгч хүч нь нейрон сүлжээ болж байна. Хэрэв үзэл баримтлал хэрэгжвэл бидний тэр бүр анзаардаггүй шүүхийн аппаратын асар их хэмжээний өдөр тутмын ажлыг мэдэгдэхүйц хялбаршуулна.” гэж тэр хэлжээ. Түүнчлэн олон төрлийн стандарт, хэвшмэл хэргийг цаашдаа автоматжуулсан горимоор шийдвэрлэх боломжтой болж магадгүй гэж үзсэн байна. 

Гэхдээ Кашанин нэг чухал эрсдэлийг онцолжээ. Тодруулбал, шүүгч тодорхой хэргийн бодит нөхцөл байдлыг бус, харин хиймэл оюун ухааны санал болгосон шийдвэрийн загварыг дагадаг болох хэмжээнд хүрч болохгүй гэжээ. Түүнчлэн хиймэл оюун ухааныг шүүхийн бүх тогтолцоонд нэгэн зэрэг нэвтрүүлэх шаардлагагүй гэсэн байна. Эхний шатанд алдаа гарахад учрах хохирол харьцангуй бага байдаг бага ач холбогдолтой хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаанд технологийг туршихад хангалттай гэжээ.

Мөн хэргийн талуудад хиймэл оюун ухааныг ашиглахгүйгээр зөвхөн шүүгчээр хэргийг шийдвэрлүүлэх сонголтыг үлдээж болох бөгөөд энэ нь алдаанаас хамгаалах нэмэлт баталгаа болно. Гэхдээ ийм хэлбэрээр хэргийг шийдвэрлүүлэх үйлчилгээ илүү өндөр өртөгтэй байх ёстой гэж Андрей Кашанин дүгнэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 8 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23