Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан "Хурд групп" ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Нятжавын Даваажавд Монгол Улсын Гавьяат Барилгачин цол хүртээлээ.
Завхан аймгийн Яруу нутгийн Хэцулаан багийн унаган хүү Н.Даваажав Засгийн газрын автобааз болон төр засгийн байгууллагууд идэвх зүтгэлтэй ажиллаж байсан. Монгол Улын зөвлөх инженер тэрбээр өдгөө манай улсын барилгын салбарт тэргүүлэх компанийн нэг болох "Хурд групп"-д ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтад амжилттай оролцож яваа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна