СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙХНЫГ ГАЙХАЖ, ЮУ ТҮРХДЭГ ЮМ БОЛ ГЭВ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа гуай БНСУ-ын Дэгү хотод болж буй World Masters Athletics Championships тэмцээний 90-ээс дээш насны ангиллын 100, 800, 200, 400, 1500 метрийн гүйлт, Гурвын харайлтын гэсэн 6 төрөлд Алтан медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ. 

Ц.Раднаа World Masters Athletics Championships тэмцээнээс 2019 онд 3, 2024 он, 2025, 2026 онуудад тус бүр 6, нийт 21 алтан медаль хүртээд байгаа юм. 

Түүнийг 400 метрийн зайд уралдах үеэр хоёр хөтлөгч юу гэж ярьсан бол? Уг тайлбар яриаг Ц.Раднаа гуай цахим хуудаст орчуулан нийтэлснийг хуулбарлав.  

Хоёр хөтлөгчийн тайлбар яриа:
За, хамгийн ахмад насны ангилал. M90-ийн 400 метрийн шигшээ уралдаан…
Дэлхийн хамгийн хурдан өвөө гарч ирлээ.
4-р замд Монголын Цэрэн /овогоор нь дуудаж байна/ тамирчин. Цэрэн тамирчин 100 метрийн төрөлд алтан медаль авсан шүү дээ. 1934 онд төрсөн. Үнэхээр маш хурдан байсан!

За, камер мөн л Цэрэн тамирчныг онцолж харуулж байна. Миний харж байгаагаар бол алтан медалийн гол фаворит /тэмцээнд түрүүлэх магадлал өндөр тамирчин/ нь Монголын Цэрэн тамирчин байна.

Цэрэн тамирчин 1934 онд төрсөн. Энэ тэмцээний 100 метрийн төрөлд алтан медаль авахдаа 18.2 секундын амжилт үзүүлсэн.

Би үүнээс гадна нэг зүйлд гайхаж байна. Тэрний насанд арьс нь ингэж сайхан байж болдог юм байх даа? Юу түрхдэг юм бол? Дараа нь нэг мэдээд үзээрэй..

Монголын тамирчдыг харахад марафонд үнэхээр сайн гүйдэг. Яагаад гэвэл Улаанбаатар далайн түвшнээс дээш ойролцоогоор 1,600 метрийн өндөрт байрладаг. Монголын тамирчид өвөл урт хугацааны бэлтгэл хийх боломж хязгаарлагдмал байдаг ч 2 цаг 10 минутаас дотогш гүйдэг тамирчид олон бий.

Харин 100 метрийн төрөлд Монголын тамирчид Азийн хэмжээнд медаль авч байгаагүй байх. Гэтэл Цэрэн гэдэг ийм гайхалтай тамирчин нуугдаж байсан байна.

За, гараа!
Одоо Цэрэн тамирчин үнэхээр тасархай хурдтай урагшилж байна. Бусад тамирчдаас маш их ялгаатай. Яг л ганцаараа өөр ертөнцөд гүйж байгаа юм шиг!
92 настай! 92 настай хүн!
Бусад тамирчид түүнийг ерөөсөө гүйцэж чадахгүй байна. Өмнө нь 85 настай тамирчин ч ийм хурдтай байгаагүй шүү дээ. Гэтэл энэ хүн 92 настай.

Вау! 92 настай Цэрэн богино алхам, маш хурдан хэмнэлтэй гүйлтийн техник ашиглан яг 100 метрийн зайд гүйж байгаа мэт 400 метрийг хурдтай туулж байна.

Бид дэлхийн хамгийн хурдан өвөөгийн гайхалтай уралдааныг хамтдаа үзэж байна.
Хөлийн булчинг нь яах вэ гэхэд мөр болон дээд биеийн булчинг нь хараарай. Биеийн дээд хэсэг нь одоо ч үнэхээр чанга, чийрэг байна.

Одоо бага зэрэг ядарч байна. 100 метрийн зайд л гүйдэг хүн болохоор 400 метрт одоо жаахан ядарч эхэлж байна. Гэсэн хэдий ч одоогийн зөрүү үнэхээр их байна.

Ар талын тамирчид Цэрэнг гүйцэж чадах болов уу гэдэг нь эргэлзээтэй байна. Цэрэн аль хэдийн шулуун замдаа нэлээд эрт орчихсон. Одоо 2-р байрны төлөө өрсөлдөж буй тамирчид шулуун замдаа орж ирж байна.

Монголын 92 настай өвөө дэлхийн аварга боллоо! Энэ уралдаанд түүнийг түрүүлж, байр нь өөрчлөгдөхгүй бололтой.

Цэрэн тамирчин дахин нэг алтан медалийг гардан авч байна! Амжилт нь 1 минут 40 секунд орчим.
Биеийн галбир нь ч тийм том биш. Арьс нь хүртэл маш залуу харагдаж байна.
2-р байрт Каментедган, 3-р байрт Их Британийн Колин Спайви тамирчин орлоо.

Эцсээ хүртэл бүх хүчээ дайчлан өрсөлдөж буй 90 гаруй насны тамирчдын гайхалтай дүр зураг байлаа.
Цэрэнгийн амжилт 1 минут 40.46 секунд. Үнэхээр гайхалтай амжилт!

Гэхдээ энэ төрөлд дэлхийн дээд амжилт болон тэмцээний рекорд 1 минут 29 секундын орчим байдаг. Тэгэхээр Цэрэнгээс 11 секунд орчим илүү хурдан гүйсэн тамирчин бас байдаг гэсэн үг.…

Тэгэхээр Цэрэн, Каментедган, Спайви гэсэн дарааллаар бариаллаа.

Монголд өвөл маш урт. 9-р сарын дунд үеэс 3-р сарын сүүл хүртэл хүйтний улмаас гадаа бэлтгэл хийхэд маш хүндрэлтэй. Гэсэн хэдий ч Монголын марафончид 2 цаг 8–9 минутын амжилт үзүүлдэг тамирчид олон байдаг нь Улаанбаатар далайн түвшнээс дээш 1,600 гаруй метрийн өндөрт оршдогтой холбоотой, өндөрлөг газрын бэлтгэлийн давуу талыг ашигладаг байх гэж би боддог.
Ингээд эцсээ хүртэл төгс уралдааныг үзүүлсэн Цэрэн тамирчны гайхалтай уралдаан ийнхүү өндөрлөж байна.

“몽골의 할아버지가 92세 할아버지가 세계 챔피언입니다.” → “Монголын 92 настай өвөө дэлхийн аварга боллоо!” 

Хоёр хөтлөгч яриандаа:
Цэрэн тамирчин 80 гаруй насны дунд үеэс хөнгөн атлетикаар нухацтай хичээллэж эхэлсэн гэж байна. Өөрөөр хэлбэл, нэлээд хожуу эхэлсэн гэсэн үг. Хэрэв залуу байх үеэсээ нухацтай хичээллэсэн бол ямар амжилт үзүүлэх байсан бол гэж бодогдож байна гэжээ…

1966 онд Биеийн тамирын дээд сургууль төгссөн цагаас хойш одоог хүртэл тасралтгүй бэлтгэл хийж байгаа бөгөөд 80 гаруй насны дунд үеэс Ахмад матеруудын тэмцээнд орж эхэлсэнээс хойш эрчимтэй бэлтгэл хийж ирсэн дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙ… 1 цагийн өмнө
ЭХ БААВГАЙ, ГУРВАН БАМБАРУУШИЙГ ХҮН, МАЛЫН СУУРЬШЛЫН БҮСЭЭС ХОЛДУУЛЖ, … 2 цагийн өмнө
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭ… 4 цагийн өмнө
ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ, УРУУЛ, ТАГНАЙН СЭТЭРХИЙ, НҮҮРНИЙ ГАЖ ХӨГЖИЛТЭ… 5 цагийн өмнө
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 5 цагийн өмнө
ЗЭЭЛДЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗАЙЛШГҮЙ ХИЙДЭГ БАЙХ ЗО… 10 цагийн өмнө
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 10 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНТЭЙ УУЛЗЛАА 11 цагийн өмнө
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 11 цагийн өмнө
ДЭЛХИЙН АВАРГААС 21 АЛТАН МЕДАЛЬ АВСАН Ц.РАДНАА ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛ… 12 цагийн өмнө
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ МЭРГЭЖЛИЙН КАРЬЕР, НЭР ХҮНД … 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 29-31 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 23 цагийн өмнө
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… Өчигдөр
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… Өчигдөр
МОНГОЛБАНК НАЙМДУГААР САРД 3058 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ Өчигдөр
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… Өчигдөр
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … Өчигдөр
НЭГДҮГЭЭР АНГИД ШИНЭЧИЛСЭН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ Өчигдөр
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/08/20
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 2026/08/20
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 2026/08/21
ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН ХИЙЖ, 3111 ИРГЭНД 107.1 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН… 2026/08/20
ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 2026/08/20
С.АМАРСАЙХАН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНД ӨРТӨЖ ХОХИРСОН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЭ… 2026/08/21
ОЛИМПЫН АВАРГА РИКУ МИУРА, РЮИЧИ КИХАРА НАР СҮЙ ТАВЬСНАА ЗАРЛАВ 2026/08/24
ЕГИПЕТИЙН ХАТАН ХААНЫ 673 ШИРХЭГ ОЧИР АЛМААЗТАЙ ЗҮҮЛТИЙГ ВЕНА ХОТЫН МУ… 2026/08/29
ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАР ИХ БРИТАНИД ЭРГЭН СУУРЬШИНА 2026/08/20
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2026/08/21