Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа гуай БНСУ-ын Дэгү хотод болж буй World Masters Athletics Championships тэмцээний 90-ээс дээш насны ангиллын 100, 800, 200, 400, 1500 метрийн гүйлт, Гурвын харайлтын гэсэн 6 төрөлд Алтан медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Ц.Раднаа World Masters Athletics Championships тэмцээнээс 2019 онд 3, 2024 он, 2025, 2026 онуудад тус бүр 6, нийт 21 алтан медаль хүртээд байгаа юм.
92 насандаа спортын гайхамшгийг үзүүлж, монгол хүний нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа Ц.Раднаа гуайд Хөдөлмөрийн баатар цол олгох хэрэгтэй гэж үзэж буйгаа олон хүн илэрхийлж байна.
Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, бахархлыг төрүүлж, биеийн тамирын ид хавыг гайхуулж, хүүхэд, залуусын спортоор хичээллэх хүсэл эрмэлзлийг бадрааж буй Ц.Раднаа гуайдаа баяр хүргэе ээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна