ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАР ИХ БРИТАНИД ЭРГЭН СУУРЬШИНА

Admin
51 минутын өмнө

Ханхүү Харри, Меган Маркл нар 2020 онд хааны гэр бүлийн албан үүргээс татгалзсанаас хойш зургаан жилийн дараа амьдралдаа эргэлт хийж, Их Британид суурьших гэж байна. 

Хосууд 7 настай хунтайж Арчи, 5 настай гүнж Лилибет нарын хамт энэ сараас эхлэн урт хугацаагаар Их Британид амьдрахаар нүүх бөгөөд хүүхдүүд нь есдүгээр сард сургуульд орно. 

Гэхдээ тэд Калифорнийн Монтесито дахь гэр болон Португал дахь амралтын сууцаа хэвээр хадгалах гэнэ. Мөн Их Британид хааны гэр бүлийн бус, хувийн зориулалттай шинэ орон сууцанд амьдрах бөгөөд шинэ байр болон хүүхдүүдийн сурах сургуулийн байршлыг чанд нууцалж байгаа аж.

Энэхүү нүүдэл нь 41 настай Харри, 45 настай Меган нарын хувьд Их Британид дахин өөрсдийн гэсэн үндсэн оршин суух газартай болж буй анхны тохиолдол юм. Тэд 2023 онд талийгаач хатан хаан II Элизабетын бэлэг болгосон Виндзор дахь Фрогмор Коттежид амьдрахаас татгалзсан билээ. Хаан III Чарльз Харригийн 2023 онд хэвлүүлсэн илэн далангүй дурсамжийн ном “Spare” гарсны дараа тэднийг уг байрыг чөлөөлөхийг хүссэн юм.

III Чарльз хаан хосын Их Британид суурьших төлөвлөгөөний талаар наймдугаар сарын 16-ны ням гарагт мэдсэн бөгөөд гэр бүлийн хүрээнд илүү олон удаа уулзах боломжтой болсондоо таатай хандаж байгаа гэнэ. 

Энэ нүүдэл нь Харри, Меган нар Арчи, Лилибет хоёрын хамт Их Британид зуны амралтаар амжилттай зочилсноос хэдхэн долоо хоногийн дараа болж байна. Тэр айлчлалын үеэр хүүхдүүд өвөөтэйгээ дөрвөн жил гаруйн дараа уулзсан юм.

Ийнхүү Их Британид суурьших хэдий ч Харри, Меган нарын хааны гэр бүлийн үндсэн үүрэг гүйцэтгэхгүй статус өөрчлөгдөхгүй гэнэ. 

Их Британид суурьших болсноор Харри Scotty’s Little Soldiers, WellChild зэрэг буяны байгууллагууд болон Invictus-ийн үйл ажиллагаанд илүү их цаг зарцуулах боломжтой болно. Харин Меган өөрийн амьдралын хэв маягийн компани болох As Ever-ээ удирдаж, цаашдын төслүүдээ хэрэгжүүлсээр байх аж.

Хосын эргэн тойрныхны хэлснээр тэд хүсэж байсан бие даасан амьдралаа бий болгож чадсан байна. Тэд өөрсдөдөө чухал асуудлуудыг дэмжиж, санхүүгийн хувьд өөрсдийгөө бүрэн тэтгэн, төлбөр болон ипотекийн зээлээ өөрсдөө төлж, татвар төлөгчдийн санхүүжилтэд найдахгүй амьдарч байгаа гэж тэдний ойрын хүмүүс хэлжээ.

Энэхүү нүүдэл нь Харри гэр бүлийнхээ аюулгүй байдлын талаар олон жил санаа зовж ирсний эцэст Меган болон хүүхдүүдээ Их Британид дахин суурьшуулахад хангалттай аюулгүй гэж үзэх болсон хамгийн тодорхой дохио гэж хэвлэлүүд бичиж байна. Тэдний хэвлэлийн төлөөлөгч аюулгүй байдлын асуудлаар тайлбар өгөхөөс татгалзжээ. 

Харри, Меган нар хааны гэр бүлийн албан үүргээс татгалзсаны дараа татвар төлөгчдийн санхүүжүүлдэг цагдаагийн хамгаалалтаа алдсан. Үүний дараа Харри энэ шийдвэрийн эсрэг олон жил хууль эрх зүйн тэмцэл хийж ирсэн юм.

Тэрээр Их Британийн засгийн газрын Royal and VIP Executive Committee (RAVEC) байгууллагаас гэр бүлийнх нь эрсдэлийн үнэлгээг шинээр хийх ёстой гэж шаардаж байгаа бөгөөд ийм үнэлгээ зургаан жил гаруй хугацаанд хийгдээгүй гэж үздэг.

Энэ нөхцөл байдлын дунд гэр бүлээрээ Их Британид дахин суурьших шийдвэр гаргасан нь чухал эргэлтийн цэг болж байна.

Хос 2020 онд Их Британиас явсах үедээ хааны гэр бүлтэй, ялангуяа Харрийн ах хунтайж Уильямтай харилцаа нь илт муудсан байсан. Харилцаа нь Опра Уинфрид өгсөн олны анхаарал татсан ярилцлага, “Harry & Meghan” Netflix баримтат цуврал болон эцэст нь Харрийн “Spare” дурсамжийн ном гарсны дараа улам хурцадсан юм.

Мөн хэдийгээр тэд Монтеситод тайван, аз жаргалтай амьдралтай мэт харагддаг ч одоогийн АНУ-ын улс төрийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаа нууж байгаагүй, Дональд Трамптай зөрчилдөөнтэй байсан нь олны өмнө харагдаж байсан билээ. 

Харри 2025 оны есдүгээр сард WellChild Awards-ийн үеэр Их Британид буцаж ирсэн дуучин Жосс Стоунтай гэр бүлийнхээ нүүдлийн талаар ярилцаж байсан талаар хэвлэлүүд бичиж байна.

Стоун өмнө нь Теннесси мужийн Нэшвилл хотод олон жил амьдарсны эцэст гэр бүлийнхээ хамт Их Британид буцаж ирсэн юм. Тэрээр Hello сэтгүүлд "Харри бид Их Британид эргэн ирээд хэрхэн дасаж байгааг асууж, нүүдлийг маань үнэхээр сонирхож байсан. Тэр маш эелдэг, энгийн хүн. Магадгүй Харри ч бас буцаж ирэх байх. Тэгвэл сайхан байхсан.” гэж ярьсан байдаг. 

Стоуны хэлснээр Харри ялангуяа энэ нүүдэл хүүхдүүдэд нь ямар ач холбогдолтой талаар сонирхож байжээ.

“Тэр эндхийн сургуулиуд ямар сайхан байдаг, мөн хүүхдүүдийн хувьд хамт олон, нийгмийн орчин ямар чухал болох талаар ярьж байсан.” гэж Стоун дурссан байна.

Харри III Чарльз хаантай харилцаагаа аажмаар сэргээж байгаа ч ах Уильямтай харилцаа нь тийм ч дээрдээгүй байна. Сүүлийн үед ах дүүсийн харилцаа сайжирч байгаа гэх таамаг байгаа хэдий ч тэдний харилцаа олон жилийн турш байсан хэвээрээ — хөндий, ямар ч холбоогүй байгаа талаар гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Ойрын нэг эх сурвалж 2026 оны долдугаар сард “Үнэнийг хэлэхэд арай дээрдсэн байх гэж бодож байсан. Гэвч ямар ч ахиц гараагүй, ялангуяа Уильямын талаас.” гэж хэвлэлд хэлжээ.

Харри 2025 онд BBC-д өгсөн ярилцлагадаа гэр бүлийн зөрчлөө арилгах хүсэлтэй байгаагаа илэрхийлж “Би гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэхийг маш их хүсэж байна. Дахин дахин тэмцээд байх ямар ч утга алга.” ярьж байсан юм. 

Гэхдээ Харри Их Британид олон жилийн турш нөхөрлөсөн олон найзтай. Меган ч мөн өөрийн найз нөхдийн хүрээлэлтэй бөгөөд тэдний дунд коллежийн найз Линдсей Жилл Рот бий. Рот нөхөр болон хоёр хүүгийнхээ хамт Лондон, Чикаго хоёрын хооронд амьдардаг. Хосууд Харрийн үеэл гүнж Евгени болон түүний нөхөр Жак Бруксбанктай мөн ойр дотно хэвээр байна. Евгени болон түүний гэр бүл Их Британи, Португалийн хооронд амьдардаг бөгөөд Португалд байхдаа тэрээр гурав дахь хүүхэд болох охиноо төрүүлсэн юм. 

Харри Меган болон хүүхдүүдтэйгээ Их Британид ирэх бүрдээ хаана байрлах, аюулгүй байдлыг нь хэрхэн хангах талаар дахин дахин асуулт гардаг байдлыг арилгахыг удаан хугацаанд хүсэж ирсэн. Ойрын хүмүүс тэдний байр, аюулгүй байдлын талаархи байнгын таамаглалыг “цирк” хэмээн тодорхойлж байжээ.

Харин одоо гэр бүл өөрсдийн хувийн Их Британийн орон сууцтай болохоор төлөвлөж байгаа нь энэ тодорхойгүй байдлыг эцэслэж байгаа мэт харагдаж байна.

Тэдний Их Британид хийсэн хамгийн сүүлчийн айлчлал нь Меган болон хүүхдүүдээ өөртэйгөө хамт авчрахад Их Британи хангалттай аюулгүй гэж Харри үнэхээр үзэж байгаа эсэхтэй холбоотой асуултуудын дунд эхэлсэн юм.  Гэвч хэд хэдэн өдөр буяны үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Меган болон хүүхдүүд Португалиас Их Британид ирж, гэр бүлээрээ Highgrove House-д III Чарльз хаантай нууцаар уулзжээ. Энэ нь хүүхдүүд өвөөтэйгөө дөрвөн жил гаруйн хугацаанд анх удаа уулзсан тохиолдол болсон байна.

2026 оны долдугаар сард Харри хунтайж Арчи болон гүнж Лилибетийн хамт Althorp House-д очжээ.

Дараа нь гэр бүл Althorp House-д очсон бөгөөд энэ газар нь Диана гүнж хүүхэд насныхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн, мөн түүнийг оршуулсан газар юм. Одоо Харрийн авга ах Чарльз Спенсер болон түүний эхнэр Кэт Жарман нар энд амьдардаг.

Харри, Меган, Арчи, Лилибет нар тэнд Спенсерийн өргөтгөсөн гэр бүлийн гишүүдтэй цагийг өнгөрөөсөн байна. Мөн тэд Oval Lake нуурын дундах арал дээр байрлах Диана гүнжийн булшинд очиж хүндэтгэл үзүүлсэн гэж үзэж байгаа аж. Үүний дараа гэр бүлээрээ Их Британи даяар хэд хэдэн өдөр аялжээ.

Меган хожим нь нуурын эрэг, далайн эрэг болон усан бассейн бүхий үзэсгэлэнт орчныг харуулсан зуны амралтын хэд хэдэн зургийг хуваалцсан билээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 17 минутын өмнө
ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАР ИХ БРИТАНИД ЭРГЭН СУУРЬШИНА 51 минутын өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ КОП17-ЫН ҮЕЭР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ 2 цагийн өмнө
КОП17: КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛЧЭЭР БА МАЛЧДЫ… 2 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2 цагийн өмнө
М.БИЛГҮҮНЗАЯА ПАУЭРЛИФТИНГИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ИЙ НИЙЛБЭР ДҮНГЭЭР АЛТАН М… 3 цагийн өмнө
КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА 3 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: СОРИЛТУУД МААНЬ НИЙТЛЭГ УЧРААС ШИЙДЛЭЭ Ч БИД ХАМТДАА БҮТЭ… 4 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГА… 5 цагийн өмнө
COP17-Г БЭЛГЭДСЭН МАЗААЛАЙН ДҮРСТ ДУРСГАЛЫН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА 16 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТХЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУСЛАМЖИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ДОНОРЫН ТОГТОЛЦ… 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: 2026 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН СЭДЭВ, ДААЛГАВРУУД 20 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ … 21 цагийн өмнө
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЛ… 21 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ДЭЛХИЙ ДАХИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ДАТА ТӨ… 21 цагийн өмнө
НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АНХНЫ СУРГУУЛИЙГ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД Ч… 22 цагийн өмнө
Б.БАЯРЖАРГАЛ ПАУЭРЛИФТИНГИЙН ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ЭЭС НИЙЛБЭР ДҮНГЭЭР АЛТА… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
КОП17: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН МЕХАНИЗМ, ГАЗРЫН ДОРОЙТОЛТОЙ ХО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО, 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ОЛЖ ТОГТООН ХӨРӨНГИЙН Ш… 2026/08/08
БАТБААТАРЫН ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2026/08/07
МОНГОЛБАНК БНСУ-ЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ Х… 2026/08/08
МОНГОЛБАНК КОЙН ИНВЕСТ КОМПАНИТАЙ ДУРСГАЛЫН ЗООСНЫ ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖ… 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОР, ИДЭР, ТЭС,… 2026/08/07
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ЧАНГАТГАХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛ… 2026/08/10
ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ГУРАВДУГААР ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛ… 2026/08/08
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
СЭЛЭНГЭ, ТӨВ, ӨВӨРХАНГАЙН НУТГААР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ БОРОО, ДУУ ЦАХИЛГА… 2026/08/09