НЭГДҮГЭЭР АНГИД ШИНЭЧИЛСЭН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Admin
1 цагийн өмнө

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллаж, 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27 мянган багш, ажилтан ажиллана. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах зорилгоор энэ онд 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Өнөөдрийн байдлаар 131 сургууль, цэцэрлэг, спорт заалны барилгыг барьж байна. Үүнд 60 сургууль, 52 цэцэрлэг, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 3 спорт заал багтаж байна.

Мөн сурагчдыг гэртээ ойр сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлж, хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 9000 гаруй сурагч суралцана. Хотхоны бага сургуулиудын ширээ, сандал, ухаалаг самбар, багшийн зөөврийн компьютер болон сургалтын STEM хэрэглэгдэхүүнийг нийслэлийн төсвөөр шийдвэрлэж байна.

Энэ хичээлийн жилд олон улсын хөтөлбөртэй 5, их сургуулийн дэргэдэх 6, төрөлжсөн 5 ахлах сургууль хичээллэнэ. Мөн нэгдүгээр ангид “Шинэчилсэн сургалтын хөтөлбөр” хэрэгжинэ.

Сургуулийн болон анги, бүлгийн ачааллыг бууруулж, 3000-аас дээш суралцагчтай 38 сургууль, 46 ба түүнээс дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулахаар ажиллаж байна. Түүнчлэн сурагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчлөн, бүсчлэн зохицуулж, тухайн бүсийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулна. Мөн сурагчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, 359 сургуулийн автобус үйлчилгээнд явна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЭГДҮГЭЭР АНГИД ШИНЭЧИЛСЭН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ 1 цагийн өмнө
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 1 цагийн өмнө
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2 цагийн өмнө
АБРАХАМ ЛИНКОЛЬНЫ ХҮҮГИЙНХЭЭ БАГШИД БИЧСЭН ЗАХИДАЛ 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 29-31 ХЭМ ДУЛААН 4 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ОЮУТОЛГОЙ ТӨСЛӨӨС НОГДОЛ АШИГ АВАХ ГЭЖ БУЙ НЬ ИРГЭДЭД ЗОР… 17 цагийн өмнө
Ц.РАДНАА ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 4 ТЭМЦЭЭНЭЭС 19 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭ… 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА АЖИЛЛАНА 18 цагийн өмнө
КОП17-ЫН ТОД ӨНГӨ САЙН ДУРЫНХАН 19 цагийн өмнө
МИАТ ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ХӨНГ… 21 цагийн өмнө
ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ҮЕИЙН ОНОШИЛГООГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛ… 22 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ МОНГОЛ УЛСАД ТАТАХ НЭГ НҮҮР ЦАРАЙ НЬ … 23 цагийн өмнө
МОНГОЛЫН 7200 ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ТАТВАРААС ЧӨЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 25-27 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Ц.РАДНАА ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС 4 ДЭХ АЛТАН МЕДАЛИА ХҮР… Өчигдөр
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ Өчигдөр
ИРЭХ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТООЦООЛОХОД НУТГИЙН 50 ОРЧИМ ХУВЬД … Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНААС 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН … 2026/08/30
ЗҮҮН АЙМГУУДЫН ЗҮҮН ХЭСГЭЭР БОРОО ОРНО 2026/08/30
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ Өчигдөр
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/08/20
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 2026/08/20
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 2026/08/21
ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 2026/08/20
ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН ХИЙЖ, 3111 ИРГЭНД 107.1 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН… 2026/08/20
С.АМАРСАЙХАН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНД ӨРТӨЖ ХОХИРСОН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЭ… 2026/08/21
ОЛИМПЫН АВАРГА РИКУ МИУРА, РЮИЧИ КИХАРА НАР СҮЙ ТАВЬСНАА ЗАРЛАВ 2026/08/24
ЕГИПЕТИЙН ХАТАН ХААНЫ 673 ШИРХЭГ ОЧИР АЛМААЗТАЙ ЗҮҮЛТИЙГ ВЕНА ХОТЫН МУ… 2026/08/29
ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАР ИХ БРИТАНИД ЭРГЭН СУУРЬШИНА 2026/08/20
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2026/08/21