МУГТ, Дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа гуай өөрийн цахим хуудастаа ДАШТ-ээс авсан медалийнхаа талаар бичжээ.
Ц.Раднаа "ДАШТ-ЭЭС НИЙТ ХЭДЭН МЕДАЛЬ АВСАН БЭ?
“ДАШТ-ээс хэдэн медаль хүртсэн бэ?” гэж олон хүн асууж, сонирхож байна.
Өнөөдрийг хүртэл:
1. 2019 он — Польш, Торун хот
World Masters Athletics Championships -3 алтан медаль
2. 2024 он — Швед, Готенбург хот
World Masters Athletics Championships -6 алтан медаль
3. 2025 он — АНУ, Флорида, Алачуа
World Masters Athletics Championships -6 алтан медаль
4. 2026 он — БНСУ, Дэгү хот
World Masters Athletics Championships Daegu-2026
Оролцох 6 төрлөөс 4 төрөлд оролцож, 4 алтан медаль
Цаашид 1,500м болон 400м-ийн төрөлдөө оролцохоор хүлээж байна.
Өнөөдрийн байдлаар ДАШТ-ээс нийт-19 АЛТАН МЕДАЛЬ хүртсэн байна" гэсэн байна.
Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж, бахархлыг төрүүлж, биеийн тамирын ид хавыг гайхуулж, хүүхэд, залуусын спортоор хичээллэх хүсэл эрмэлзлийг бадрааж буй Ц.Раднаа гуайдаа баяр хүргэж, амжилт хүсье ээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна