ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН ХИЙЖ, 3111 ИРГЭНД 107.1 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН 173 ХЭРЭГТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА


Орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.20/ боллоо. Ээлжит хуралдаанаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн байна. 

Ажлын хэсгийн хүрээнд холбогдох байгууллагууд:

  • 3,111 иргэнд 107.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 173 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 67.2 тэрбум төгрөгийн 1,135 гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 452.4 сая төгрөгийн 4 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, 4 иргэний орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
  •  Улсын бүртгэлийн байгууллагад 274 дуусаагүй барилгад тэмдэглэл хийж, 82 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн байна.
  • Цаашид иргэдийн орон сууцны захиалгын гэрээг давхардуулан байгуулах эрсдэлийг таслан зогсоох, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түр журмыг боловсруулж байна.

Уг журмаар захиалсан орон сууц, талбайн мэдээллийг бүртгэх, урьдчилсан тэмдэглэл хийх, иргэн өөрийн мэдээллийг нээлттэй шалгах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан холбогдох албан туушаалтнуудад;

  • Иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллах
  • Хэрэгт холбогдсон орон сууцны компани, аж ахуй нэгжүүдийн нуугдмал хөрөнгийг илрүүлэх
  • Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ орон сууцны захиалгын харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох
  • Орон сууц захиалгатай холбоотой хамгийн их хохирогчтой 14 компанийн хэргийг шуурхай шийдвэрлэж чадвал нийт хэргийн 60 орчим хувийг нь шийдвэрлэх боломжтой гэж ажлын хэсгийн бүрэлдэхүүн үзэж байгаа учир холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, бодит үр дүн гаргаж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.

 Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах, учирсан хохирлыг шуурхай барагдуулах, цаашид иргэдийг ижил төрлийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх нь Ажлын хэсгийн гол зорилго юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 16 минутын өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 1 цагийн өмнө
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 4 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 5 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 7 цагийн өмнө
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 8 цагийн өмнө
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … 8 цагийн өмнө
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 23 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… Өчигдөр
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… Өчигдөр
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … Өчигдөр
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… Өчигдөр
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… Өчигдөр
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10