УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР АЯНЫ ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦЛАА

Admin
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахлан ажиллаж байна.

1.jpg

"Дулаанбаатар" аяны ээлжит уулзалт өнөөдөр (2026.10.10) Сонгинохайрхан дүүрэгт болж, УИХ-ын дарга С.Бямбацогт болон Ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц нар оролцон иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо.

8.jpg

Уулзалтын үеэр гэр, байшингийн дулаалгын үр өгөөж, нарны эрчим хүч ашиглах, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх боломж болон цэвэр, бохир усны бие даасан шийдлүүдийг танилцуулж, эдгээр технологид зориулсан хөнгөлөлттэй "Ногоон зээл"-ийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Гэр хорооллын иргэд өдөрт 4-6 цагийг гал түлэх, ус зөөхөд зарцуулж байна.

7.jpg

УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ: "Гэр хорооллын иргэд өдөрт дунджаар 4-6 цагийг гал түлэх, мод хагалах, ус зөөх зэрэг хүнд хөдөлмөрт зарцуулж байна. Үүнийг шийдвэрлэснээр илүү их цагийг сурч боловсрох, ажиллах, гэр бүлдээ зарцуулах боломж нээгдэнэ. Иргэд заавал орон сууц хүлээхгүйгээр утаа, ил жорлонгүйгээр, тав тухтай буюу хашаандаа сайхан амьдрах боломжийг төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоотойгоор бүтээх нь бидний үндсэн зорилго юм" гэлээ.

5.jpg

Түүнчлэн, сүүлийн 20-иод жилийн хугацаанд төрөөс утаатай тэмцэх нэрийн дор зуух, нүүрс тарааж их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч бодитой үр дүнд хүрээгүйн гол шалтгаан нь төр дангаараа бүхнийг шийдэх гэж оролдсонд оршиж байсан гэдгийг онцлов.

9.jpg

Цоорхой хувинг усаар дүүргэж болдоггүйтэй адил дулаалгагүй байшинг халаах боломжгүй

Дулаалга хийгээгүй гэр, амины сууцыг хичнээн өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологиор халаалаа ч энэ нь "цоорхой хувинг усаар дүүргэх"-тэй яг ижил бөгөөд хамаг дулаанаа гадагш нь алдаж, эдийн засгийн маш их хохирол дагуулдгийг уулзалтын үеэр онцгойлон санууллаа. Тиймээс утаагүй, эко өрх болох хамгийн эхний бөгөөд ухаалаг алхам бол гэр, байшингаа дулаалах юм.

10.jpg

Өнөөдөр хувийн хэвшлийн зүгээс гэр болон амины орон сууцыг дулаалах технологийн маш сайн шийдлүүдийг иргэдэд санал болгож байна. Гэр, сууцыг стандартын дагуу маш сайн дулаалснаар халаалтын зардлыг 60-70 хувь хүртэл хэмнэх бүрэн боломжтой бөгөөд үүнийг шөнийн хямд тарифтай хослуулснаар цахилгаан халаалтын төлбөр нь нүүрс худалдан авах өртгөөс ч бага тусдагийг онцоллоо.

Мөн “Дулаан шийдэл II” болон “ЧИП” төслийн хүрээнд өрхийн дулаалгын нийт үнийн дүнгийн 50-60 хувийн санхүүжилтийг төслөөс буцалтгүйгээр гаргаж өгдөг нь иргэдэд очиж буй маш том давуу тал, бодит дэмжлэг болж байна. Одоогийн байдлаар эдгээр төслийн тусламжтайгаар нийслэл болон орон нутагт 7000 гаруй өрх дулаалгын хялбар шийдлийг амжилттай нэвтрүүлж, нүүрсний хэрэглээгээ бодитоор бууруулан, дотоод орчны агаарын чанараа сайжруулж чаджээ.

2.jpg

Харин уулзалтын үеэр иргэдийн зүгээс тоног төхөөрөмжийн үнэ өндөр, дахин төлөвлөлт удаашралтай байгаа зэрэг асуудлыг хөндөж, Ажлын хэсгийнхнээс асуулт асуулаа.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс цахилгааны төлбөр өндөр гардаг, нарны панель суулгах анхны хөрөнгө оруулалт өндөр байгаа тухай шүүмжлэл хэлэв. Мөн гэр хорооллын зам, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн асуудал орхигдож, дахин төлөвлөлтийн ажил гацаж, удаашралтай байгааг хөндлөө. Түүнчлэн зах зээл дээр хувийн хэвшлийнхэн чанаргүй, баталгаагүй бараа зарж хохироодог асуудлыг хөндөн асуулт тавьсан юм.

12.jpg

Эдгээр асуулттай холбогдуулан Ажлын хэсгээс дараах тайлбарыг өгөв. Иргэд дулаалга, халаалт, нарны төхөөрөмж суурилуулах өндөр зардлыг нэг дор гаргах боломж хомс байдаг. Тиймээс арилжааны банкуудтай хамтарсан "Ногоон зээл"-ийн бүтээгдэхүүнд айл өрхүүдээ хамруулж, төрөөс зээлийн хүүгийн татаасыг хариуцах буюу иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхэд Ажлын хэсэг гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэлээ. Мөн тоног төхөөрөмжийн чанар, стандартыг сайжруулж, иргэдийг эрсдэлээс хамгаалах зохицуулалтыг давхар хийхээ мэдэгдэв.

11.jpg

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын санаачилсан “Дулаанбаатар” аяныг цаашид гурван үе шаттай хэрэгжүүлж, дулаалгын ач холбогдол, амжилттай хэрэгжсэн төслүүдийн туршлага, бодит үр дүнг иргэдэд түгээн сурталчилж, өрх бүрийг хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангахыг зорьж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 1 цагийн өмнө
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 10 цагийн өмнө
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 11 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМРИЙГ 4 ЦАГ 41 МИНУТАД БҮРЭН УНТРААВ 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 12 цагийн өмнө
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ Өчигдөр
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ Өчигдөр
ЕАБХАБ-ЫН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА Өчигдөр
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ДУЛААН Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08
НҮБ-Д АЖИЛЛАДАГ, ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОЛГОНО ГЭЖ ИРГЭДИЙГ ХУУРАН … 2026/10/08
БОХХААБХ:ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭ… 2026/10/08
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
ЛХАГВАТОГООГИЙН ЭНХРИЙЛЭН ДЭЛХИЙН АВАРГААС ГУРАВ ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИА ХҮ… 2026/10/07
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХУУЛИЙН ТӨС… 2026/10/07
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 2026/09/28