ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНЬСКИЙ ХИЛЭГНЭВ

Admin
1 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросоос дизель түлш худалдан авах тухай санаанд оромгүй хэлэлцээр байгуулснаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський болон Европын холбоотнуудтайгаа дахин хурц зөрчилдөх нөхцөл үүсгэлээ. 

Баасан гарагт зарласан энэхүү хэлэлцээр нь Оросын Украинд явуулж буй дөрвөн жил хагасын дайныг зогсоохын тулд АНУ болон барууны орнуудаас Кремльд олон жилийн турш үзүүлж ирсэн шахалт, дарамтын бодлогыг үндсээр нь өөрчилсөн алхам болов.

Зеленський Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй байгуулсан хэлэлцээрийн талаар Трампын хийсэн мэдэгдэлд эрс дургүйцэж, "үнэхээр аймшигтай”, “шударга бус, үнэнч бус үйлдэл” хэмээн тодорхойлжээ.

Вашингтон болон НАТО-гийн холбоотнуудын хооронд шинэ хямрал үүсгэж болзошгүй энэхүү хэлэлцээрийг Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээгээр зарласан байна. Тэрбээр Ирантай дайн эхлүүлэх шийдвэрийнх нь улмаас огцом өссөн АНУ-ын шатахууны үнийг бууруулахад уг хэлэлцээр зайлшгүй шаардлагатай гэж тайлбарлажээ.

Трамп мэдэгдэлдээ “Би дөнгөж сая ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй маш амжилттай хэлэлцээ хийж дууслаа. Уг хэлэлцээгээр Орос улс Америк болон дэлхийн зах зээлд нэн даруй 300 мянга гаруй тонн дизель түлш нийлүүлэх, арваннэгдүгээр сард дахин 500 мянган тонн, үүний дараа шууд нэг сая тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцлоо” хэмээн бичсэн байна. 

Тэрбээр цааш нь “Оросын дизель түлш боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан тус улс богино хугацаанд нийт гурван сая тонн дизель түлш нийлүүлэх болно” гэжээ.

Мөн Трамп “Америкчуудын төдийгүй дэлхийн дизель түлшний үнэ урьд өмнө байгаагүй хэмжээгээр, маш хурдан буурна. Америкчуудын, ялангуяа манай агуу фермерүүд, мал аж ахуй эрхлэгчид, ачааны машины жолооч нарын түлшний зардлыг бууруулах нь миний тэргүүлэх зорилт юм” хэмээн онцолсон байна.

Иран улс дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн стратегийн онц чухал гарц болох Ормузын хоолойг хааснаас шатахууны үнэ огцом өсжээ. Дайн эхлэхээс өмнө дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 орчим хувь энэ хоолойгоор дамжин өнгөрдөг байв.

Автомашин хэрэглэгчдийн зардал нэмэгдэж, нэг галлон шатахууны дундаж үнэ 4.20 ам.долларт хүрсэн ч дизель түлшний үнийн өсөлт Трамп болон Бүгд найрамдах намд улс төрийн хувьд хамгийн хүнд цохилт болж байна. Өнгөрсөн сард дизель түлшний үнэ түүхэн дээд түвшин буюу нэг галлон нь 6.52 ам.долларт хүрсэн нь арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгууль ойртож буй энэ үед онцгой дарамт учруулжээ.

Дизель түлш нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн үндсэн түлш учраас үнэ нь өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ дагаж нэмэгддэг. Түүнчлэн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж ажиллуулах шаардлагатай Америкийн фермерүүдэд ч хүндээр тусаж байна.

Уг хэлэлцээрийг Ардчилсан намынхан хүчтэй шүүмжилжээ. Тэдний үзэж байгаагаар энэ нь Трамп өнгөрсөн сард гарын үсэг зурсан, Оросын банк, албан тушаалтнууд, газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудад өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авах боломж олгосон хуультай зөрчилдөж байна.

Түүнчлэн уг хуульд Оросоос газрын тос, байгалийн хий хамгийн их хэмжээгээр импортолдог таван улсын бараанд өндөр тариф ногдуулахыг Ерөнхийлөгчид үүрэг болгосон аж. Гэхдээ уг хуулийн зарим заалтад үл хамаарах шийдвэр гаргах өргөн эрх мэдлийг Трампад олгожээ.

Сенатын Ардчилсан намын бүлгийн удирдагч Чак Шумер, Сенатын Гадаад харилцааны хорооны Ардчилсан намын тэргүүлэх төлөөлөгч Жин Шахин, Банкны хорооны Ардчилсан намын тэргүүлэх төлөөлөгч Элизабет Уоррен нар хамтарсан мэдэгдэл гаргаж “Энэ бол бүтэлгүйтэл гэж юу байдгийн тод жишээ. Ерөнхийлөгч Трамп америкчуудын амьжиргааны зардлыг бууруулна гэсэн амлалтаа биелүүлж чадсангүй. Америкийг дайсагнагч хүчнүүдээс хамгаалж чадсангүй. Мөн хэдхэн долоо хоногийн өмнө Конгресс хоёр намын дэмжлэгтэйгээр баталсан, Оросын дайны машины санхүүжилтийг таслан зогсоох, Оросын газрын тос, байгалийн хийн худалдан авалтыг хязгаарлах зорилготой хуулийг хэрэгжүүлж чадсангүй” гэжээ.

Бүгд найрамдах намын зарим гишүүн ч уг хэлэлцээрийг шүүмжилсэн байна.

Небраска мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын Конгрессын гишүүн Дон Бэконью жиргээнд “Путины дайны эдийн засгийг дэмжих нь ёс суртахууны хувьд буруу. Учир нь тэр энэ мөнгийг хотуудыг бөмбөгдөхөд ашиглаж байна. Ерөнхийлөгчийн Орос, Украины талаар баримталж буй бодлого бүтэлгүйтсэн. Бидэнд ёс суртахууны хоёрдмол байр суурь бус, тодорхой зарчим хэрэгтэй” хэмээн бичжээ.

Гэхдээ хамгийн хурц эсэргүүцлийг Украины Ерөнхийлөгч Зеленський илэрхийлсэн бололтой.

Тэрбээр Axios-д ярилцлага өгөхдөө “Энэ нь Путинд төрсөн өдрийн бэлэг барьж байгаа мэт харагдаж байна. Үнэхээр аймшигтай” гэжээ. 

Оросын Ерөнхийлөгч энэ долоо хоногт 74 нас хүрсэн юм.

Трамптай харилцах харилцаа нь төдийлөн тогтвортой байгаагүй Зеленський нийгмийн сүлжээнд нийтэлсэн дэлгэрэнгүй мэдэгдэлдээ уг хэлэлцээрийг “Зогсоох ёстой дайныг улам сунжруулахад оруулж буй хөрөнгө оруулалт” гэж тодорхойлсон байна.

Түүний үзэж буйгаар Орос улс энэхүү хэлэлцээрийн хариуг “шинэ террор, урвалт, хуурмаг үйлдлээр” барих магадлалтай аж.

Зеленський "Энэ нь Оросын ашиг сонирхолд нийцэж байна. Учир нь Орост улам олон хүнийг хөнөөх, дайныг удаан үргэлжлүүлэх, Америкийг улам үл хүндэтгэх, дэлхий дахинд илүү их хохирол, сүйрэл учруулах боломж олгож байна” хэмээн мэдэгджээ.

Трамп энэхүү түлшний хэлэлцээрийг зарлах үеэр түүний тусгай элч Стив Уиткофф болон хүргэн Жаред Кушнер нар Украины дайныг зогсоох саналуудыг хэлэлцэхээр Майами хотод Украин, Европын албаныхантай уулзаж байв.

Баасан гарагт Вашингтон дахь Украины Элчин сайдын яамнаас нийтэлсэн тусдаа мэдэгдэлдээ Зеленський Украины хэлэлцээний төлөөлөгчдийг уг хэлэлцээрийг халхавчлах зорилгоор ашигласан гэж мэдэгджээ. Тэрбээр үүнийг “Хүчирхэг түншүүдийн гаргасан сул дорой шийдвэр” хэмээн нэрлэсэн байна. “Энэ бол яавч шударга үйлдэл биш. Түншүүд бие биедээ ингэж хандах ёсгүй” гэж тэрбээр хэлжээ.

Трамп сүүлийн үед Украины зүгээс Оросын дизель түлш боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч байгааг шүүмжилж, Зеленськийд өөр төрлийн бай сонгохыг уриалсан юм.

Харин Украины Ерөнхийлөгч Москва Украины эрчим хүчний дэд бүтцэд халдахаа зогсоох харилцан тохиролцсон хурцадмал байдлыг намжаах төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй бол уг шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ.

Энэхүү хэлэлцээр нь Орос улс НАТО-гийн эвслийн шийдэмгий байдлыг сорих зорилгоор цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байж болзошгүй гэсэн таамаглал гарч, Москва болон Европ дахь Вашингтоны холбоотнуудын харилцаа хурцдаад буй үед тохиож байна.

Сүүлийн энэ үйл явдал Зеленський болон Трампын засаг захиргааны харилцааг улам муутгах төлөвтэй байна.

Өнгөрсөн жил Цагаан ордонд болсон хурц уулзалтын үеэр Трамп болон дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нар Зеленськийтэй ширүүн маргалдсан нь олны анхаарлыг татсан билээ. Тэр үеэр Трамп Зеленськийд “Танд ашигтай хөзөр алга” хэмээн хэлж байсан юм. Гэхдээ үүнээс хойш Трамп Путинд сэтгэл дундуур болж, дайныг зогсоох хэлэлцээрт хүрч чадахгүй байгаад нь урам хугарснаа илэрхийлсэн гэх мэдээлэл гарсан.

Орос улс АНУ-тай хийж буй дайнд нь Ираныг дэмжиж байгаа хэдий ч Трамп шатахууны үнийг бууруулах зорилгоор Путинтэй хэлэлцээр байгуулахад бэлэн байгаагаа ийнхүү харууллаа.

Орос улс Иранд Америкийн цэргийн хүч, байлдааны хөлөг онгоц, нисэх онгоц болон цэргийн баазуудын байршлыг тодорхойлсон хиймэл дагуулын тагнуулын мэдээлэл, агаарын тандалтын өгөгдөл дамжуулсан гэж үзэж байна. Түүнчлэн Орос улс Иранд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн эд анги болон сум, зэвсгийн хэрэгсэл нийлүүлсэн ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 24 минутын өмнө
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНЬСК… 1 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМРИЙГ 4 ЦАГ 41 МИНУТАД БҮРЭН УНТРААВ 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2 цагийн өмнө
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 15 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 17 цагийн өмнө
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 19 цагийн өмнө
ЕАБХАБ-ЫН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА 20 цагийн өмнө
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ДУЛААН Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… Өчигдөр
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… Өчигдөр
НҮБ-Д АЖИЛЛАДАГ, ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОЛГОНО ГЭЖ ИРГЭДИЙГ ХУУРАН … Өчигдөр
БОХХААБХ:ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
ЛХАГВАТОГООГИЙН ЭНХРИЙЛЭН ДЭЛХИЙН АВАРГААС ГУРАВ ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИА ХҮ… 2026/10/07
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХУУЛИЙН ТӨС… 2026/10/07
ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ ЭМНЭЛЭГТ, ГЭРЭЭР АСАРЧ БУЙ ЭЦЭГ, ЭХЭД 5 Х… 2026/10/07
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 2026/09/28
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07